М.Оюунчимэг: Гадаадын хөрөнгө оруулагчдыг хэрхэн дэмжих, татварын бодлого нь ямар байх вэ гэдэг нь тодорхойгүй байна

М.Төгөлдөр
2022/11/10

УИХ-ын чуулганы хуралдааны үеэр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг 2023 оны Төсвийн хүрээний мэдэгдлийн талаар байр сууриа илэрхийлж, үүргээ биелүүлж чадахгүй байгаа талаар онцоллоо.

Тэрбээр ”Төсвийн хүрээний мэдэгдэл үүргээ биелүүлж чадахгүй байна. Тухайлбал, гадаадын хөрөнгө оруулагчдыг хэрхэн дэмжих, татварын бодлого нь ямар байх вэ гэдэг нь Төсвийн хүрээний мэдэгдлээс харахад тодорхойгүй байна.
Гурван жилдээ, таван жилдээ төсвийн хүрээний мэдэгдлээ маш тодорхой болгож, эдийн засгийн ямар бодлого барих вэ, Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд дунд болон урт хугацаанд аль салбарт хөрөнгө оруулалт татаж, төр нь хэрхэн дэмжих вэ гэдгийг тодорхой тусгах ёстой. Гэтэл ямар ч тодорхойгүй байна. Бид төсвийн бүтцийг аваад үзэхэд өрийн төлбөр, халамж, тэтгэвэр тэтгэмжийн төлбөр, хөрөнгө оруулалтын төлбөр гэсэн дөрвөн л бүтэцтэй болоод байна. Тэгэхээр төсвийн бүтэцдээ анхаарлаа хандуулахгүй бол улс орны хөгжлийн төлөвлөлттэй уялдахгүй байгаад байна. Төсвийн хүрээний мэдэгдлийг Байнгын хороо, Ажлыг хэсэг бодит тооцоо, судалгаан дээр үндэслэж боловсруулах хэрэгтэй” хэмээв.


1
angry
0
care
1
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 3 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 20 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 21 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 22 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ Өчигдөр
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ Өчигдөр
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ Өчигдөр
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо Өчигдөр
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Өчигдөр
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 2026/07/21
Зарим нутгаар аадар бороо орно 2026/07/21
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20