"Монголын тал нутаг" Монгол дуучиндаа Гран При авчирлаа

М.Төгөлдөр
2022/11/10

Бүгд Найрамдах Чечень Улс, Грозный хот (2022 оны 11-р сарын 10) Аднан Шахбулатовын нэрэмжит Бүгд Найрамдах Чечень Улсын Филармоний тайзнаа өчигдөр " Монголия" гэж Монгол Улсын минь нэр хоёр удаа дуудагдлаа.

Энд тав дахь жилдээ явагдаж буй ЗХУ-ын Ардын жүжигчин Муслим Магомаевын дурсгалд зориулсан "Орфей" олон улсын нэр хүндтэй уралдаан- наадмын тайзнаа #Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчдийн газар удаа Монголын дуучдыг танилцууллаа.

Тодруулбал, Улаанбаатар дахь Русский Дом тус уралдааныг дэмжин өнгөрсөн намар 8-р сард бүртгэлийг зарласан ба төгсгөлийн шатанд Монгол Улсаас шалгарсан дөрвөн оролцогчоос Соёл Урлагийн Их Сургуулийн Хөгжмийн урлагийн сургуулийн дуурийн дуулаачийн төгсөх дамжааны оюутан, МУГЖ М.Болдын шавь Даваасүрэнгийн Совд, Дорнод аймгийн Алтан гадас одонт Хөгжимт Драмын театрын гоцлол дуулаач, МУГБ Ц.Ерөөгийн шавь Лхагвасүрэнгийн Түвшинсайхан нар энэ сарын 3-ны өдөр алс холын Бүгд Найрамдах Чечень улсын нийслэл Грозный хотноо хүлгийн жолоо залсан билээ.

3 472 км урт замыг туулан ирснээр Чеченийн Улсын Филармоний тайзнаа "Орфей-2022" олон улсын уралдааны Дэд байрын шагналыг аргил хоолойгоороо шүүгчдийг төдийгүй үзэгчдийг уяраасан Д. Совд атгалаа. Түүнийг хоолойг дуу хуурын чечень ард түмэн " торгон аргил" хэмээн тайзнаа гарсан өдрөөс нь шагшиж, илүү их оргилд хүрэхийг ерөөж байв.

Харин түүнээс 800 км илүү урт, амаргүй замыг туулсан ( Чойбалсан хотоос нийслэлийг цасан дундуур зорин ирсэн) Л.Түвшинсайхан нь уралдаанд хоёр дуу дараалан дуулахын хамгийн эхэнд Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар, Чингис хаан одонт Урлагийн гавьяат зүтгэлтэн, Төрийн шагналт Б.Шаравын хөгжим, Урлагийн гавьяат зүтгэлтэн З.Түмэнжаргалын шүлэг “Монголын тал нутаг” дууг дуулсан юм.

Роберт Рождественскийн үг дээр Муслим Магомаевын ая бичин дуулсан «Торжественная» дууг Л.Түвшинсайханыг "Эх хэлнээ дуулсан Оросын дуучдаас илүү дикцитэй дууллаа. Дууны шүлгийн цэг, таслал, мөр бүгд сэтгэлээс гардаг, амьтай гэдгийг харууллаа" хэмээн Олон улсын шүүгчид өндрөөр үнэлсэн.

Нийт шүүгчдийн саналаар тэрбээр Бүгд Найрамдах Чечень улсын Соёлын сайд Айшат Кадыровагийн нэрэмжит шагналын эзнээр тодорч Соёлын дэд сайдаас Гра При цомыг гардан авлаа. Олон улсын уралдааны болзол ёсоор энэ эрхэм шагнал нь Дэд Гран при хэмээн эрэмблэгддэг ажээ.

Ташрамд, "Орфей" V олон улсын уралдаан- наадам нь 23 настай Д.Совд, 29 настай Л.Түвшинсайхан нарын хувьд оролцож буй Олон улсын чанартай анхны уралдаан нь юм.

Тус уралдааны болзол ёсоор эхний дуугаа тэд ЗХУ-ын Ардын жүжигчин Муслим Магомаевын урын сангаас толилуулсан гэж дээр бичсэн.

Тэгвэл хоёр дахь бүтээлээрээ Д.Совд "Ижий цацлын хаялагатай эх орноо....Салхин чимээнээс өөр аниргүй" төрсөн Булган нутгаа, ихэртэйгээ бөх барилдаж, гүү барьж өссөн Сайхан сумаа санагалзан явсан тэр л сэтгэлийн чавхдасаа Гала тоглолт дээр ахин нэг хөглөж чадлаа гэж бодож суув. Тэр чадсаан!

Харин харваас түүнээс хамаагүй туршлагатай, урлагийн тайзнаа зургаа дахь жилдээ хал үзэж, хашир суусан шинжтэй, буурьтай харагдах Л.Түвшинсайхан «Монголын тал нутаг» дууг эгшиглүүлэхэд нутгаасаа хол яваа зөвхөн монгол хүний сэтгэлийг уяраагаад зогсохгүй олон улсын мэргэжилтнүүд, Хойд Кавказын чечень үзэгчид "энэ дуунд ямар нэгэн увидас, далдын хүч байна" хэмээн гайхан биширч байсан юм.

«Монголын тал нутаг» түүнд Гран при авчирлаа.



0
angry
14
care
1
haha
121
liked
32
love
0
sad
3
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 3 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 20 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 21 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 21 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ Өчигдөр
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ Өчигдөр
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ Өчигдөр
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо Өчигдөр
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Өчигдөр
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 2026/07/21
Зарим нутгаар аадар бороо орно 2026/07/21
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20