Шахмал түлшний чанар, стандартад шалгалт хийлээ

М.Төгөлдөр
2022/11/10

“Тавантолгой Түлш” ХХК-ийн үйлдвэрлэж буй бүтээгдэхүүний чанар, стандартад Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар тогтмол хяналт тавьж ажилладаг. Өнөөдөр тус газрын Байгаль орчны улсын байцаагч Ө.Билгүүн Сүхбаатар дүүргийн борлуулалтын зарим цэгүүдэд шахмал түлшний жин, чийгшил болон түлшний үйрмэг хэр байгаад шалгалт хийлээ.

Стандартчиллын үндэсний зөвлөл Сайжруулсан хатуу түлшний техникийн шаардлага -  MNS 5679 : 2019 стандартыг шинэчилж 2022 оны 8-р сарын 14-нд MNS 5679 : 2022 стандартыг баталсан аж.

Шинэ стандартын дагуу 13-50 мм ширхэглэлтэй түлшийг сайжруулсан шахмал түлшинд тооцно. Харин 13 мм-ээс бага хэмжээтэй байвал ширэмний завсраар унаж дутуу шаталт явагдах сул талтай тул түлшний үйрмэг гэж үзнэ.  Өөрөөр хэлбэл, бүтээгдэхүүний анхны хэлбэр алдагдаж, бутарч 13 мм-ээс бага хэмжээтэй болсон жижиг хэсгүүдийг түлшний үйрмэг гэж үзэх юм байна.

Шахмал түлшний чийглэгийн хэмжээг 10 хувь байсныг шинэ стандартаар 6 хувь болгожээ. Энэ нь түлшний шаталтаас ялгарах нүүрстөрөгчийн дутуу исэл буюу угаарын хийг бууруулахад ач холбогдолтой юм. Өмнөх стандартаар үнслэгийн хувь 29 байсан бол шинэ стандартаар  түүнийг 27 болгож бууруулсан байна. Ингэснээр шаталтын дараа гарах үнсний хэмжээ 10 орчим хувиар буурах аж.

Мэргэжлийн хяналтынхан Сүхбаатар дүүргийн нутаг Сансар худалдааны төвийн урд байрлах шахмал түлшний борлуулалтын цэгт очиж өнөө өглөө буусан түлшнээс түүврийн байдлаар сонгон авч шуудайг задлан нунтагийн хэмжээг үзсэн юм. Тэд шуудайтай түлшийг цахилгаан жин дээр тавьж савлагааны хэмжээндээ хүрч байгаа эсэхийг шалгав. Шахмал түлш нь 25 кг-аас нэг кг-аар их, бага байж болох аж. Энэ тухай ч шуудай дээрээ тэмдэглэсэн байв. Ингээд жинг шалгахад 25.4 кг байлаа. Борлуулалтын цэгүүдэд хоёр төрлийн ууттай шахмал түлш хураасан байв. Улаан ууттай нь импортын шуудай бөгөөд ус чийгнээс хамгаалагдсан бүрэлттэй гэдгийг албаныхан хэлж байв. Тус шуудайтай түлшийг задлаж газар асгаад бүхэллэг хэсгийг нь шалгахад бараг нунтаг түлш гарсангүй. Мөн цагаан мяндсан шуутай түлшийг сонгох авч задлаж бүхэллэг хэсгийг шалгахад нунтаг хог бараг гарсангүй. Энэ жилийн тухайд шахмал түлшний чанартай холбоотой иргэдийн хэл ам бараг гарахгүй байгаа гэдгийг түлш борлуулагч хэлж байлаа.

Мэргэжлийн хяналтынхан Тавантолгой түлш ХХК-ийн баруун болон зүүн үйлдвэрт 24 цагийн хугацаатай тогтмол хяналт тавьж ажилладаг байна. Мөн агуулахад хадгалагдаж байгаа түлш болон борлуулалтын цэгүүдэд худалдан борлуулагдаж байгаа түлшнээс түүврийн байдлаар дээш авч Ашигт малтмалын газрын төв лабораторид шинжлүүлдэг аж. Шинжилгээгээр дээрх стандартыг зөрчсөн удаа байхгүйг улсын байцаагч Ө.Билгүүн ярьж байлаа.

“2022-2023 оны галлагааны улиралд нийслэлийн хэмжээнд борлуулалтын 650 цэг ажиллаж, иргэдэд сайжруулсан шахмал түлш худалдан борлуулна. Борлуулалтын цэгүүд нь урьдчилсан байдлаар түлшээ захиалж захиалгын дагуу тээврийн 31 компанийн тээврийн хэрэгслүүд түлш түгээх ажлыг хийдэг. Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 97 байрлалд 112.000 тонн түлшийг нөөцлөөд байгаа” гэж Тавантолгой түлш ХХК-ийн Борлуулалтын хэлтсийн дарга О.Мишээл хэллээ.

 

 


1
angry
0
care
1
haha
2
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 3 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 20 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 21 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 22 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ Өчигдөр
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ Өчигдөр
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ Өчигдөр
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо Өчигдөр
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Өчигдөр
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 2026/07/21
Зарим нутгаар аадар бороо орно 2026/07/21
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20