Ж.Дэлгэрсайхан: Ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулж болохгүй, бусад хүмүүс хамрагдах боломжгүй болно

М.Төгөлдөр
2022/11/10

Асуулт 1. Ипотекийн зээлийн эргэн төлөлтийн хугацааг хойшлуулах нь зөв үү, буруу юу?

Буруу. Үүний тулд бид нэгдүгээрт ипотекийн зээлийн тогтолцоогоо бүрэн ойлгох хэрэгтэй. Энэ нь зөвхөн өнөөдөр зээл авсан иргэдийн асуудал биш, зээл авахаар хүлээж байгаа иргэд болон цаашид олон арван жил Монгол Иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх зорилго бүхий тогтолцоо юм. Гэтэл энэ тогтолцоог сайжруулахын тулд Засгийн Газарт хэрхэн шилжүүлэх, зах зээлийн бус хүүгийн алдагдлыг шийдвэрлэх гэх мэт олон асуудал байхад тогтолцоог улам доройтуулах шийдвэр гаргахаар санал гаргаж байгаа нь яав ч байж болохгүй зүйл.

Хоёрдугаарт бид 3 жилийг цар тахлын гэх онцгой нөхцөлд өнгөрөөлөө. Энэ нь эдийн засагт томоохон цохилт болсон төдийгүй үүний эсрэг эрүүл мэнд, эдийн засаг, иргэдийн орлогыг хамгаалах арга хэмжээ хэрэгжүүлсэний үр дүнд мөнгөний нийлүүлэлт ч нилээд хийсэн. Одоо бидний хувьд 2023 онд эдийн засгийг сэргээх асуудал хамгийн чухал. Үүний тулд бид эдийн засгийг дэмжсэн бодлого, хөтөлбөр хэрэгжүүлэхээс гадна эдийн засгийн үйл явцыг хэвийн горимд нь оруулах зайлшгүй шаардлагатай байна. Гэтэл үүний эсрэг нөлөө бүхий ийм шийдвэрийг улс төрийн өнгө аястай тодорхой иргэдийн сегментэд чиглэсэн, эсвэл цар тахлын үеийн эрх зүйн орчинг үргэлжлүүлэх зорилго бүхий үйлдэл гэж үзэхээс өөр аргагүй.

Асуулт 2. Хэрвээ хойшлуулбал эдийн засгийн ямар эрсдэл хүлээж байна вэ?

Ипотекийн зээлийн тогтолцоо нь 2006 оноос эхэлж, 2013 оноос тогтвортой санхүүжилтийн тогтолцоо бий болгох нэрийн дор хөнгөлттэй нөхцөл бүхий Монголбанкны оролцоо бүхий хөтөлбөрөөр өргөжсөн. Энэ хугацаанд 100 гаруй мянган өрхийн амьдралын чанарыг сайжруулах асуудлыг шийдсэн. Үүнийг дурдаж байгаа шалтгаан нь хамрах хүрээ өргөжихийн хэрээр зээлийн эргэн төлөлтөөр дараагийн зээлийг шийдвэрлэх нөхцөл бүрдэж байсан гэсэн үг. Гэтэл бид 5 удаагийн шийдвэрээр 3.4 их наяд төгрөгийн зээлийн эргэн төлөлтийг ямар нэг хүү хуримтлуулах нөхцөлгүйгээр хойшлуулчихаад 2 жил гаруй хугацаа боллоо. Ингэснээр зээлдүүлэгчид болон бонд эзэмшигчид ихээхэн эрсдэлтэй тулгарч байна гэсэн үг.  Үүнийг цааш үргэлжлүүлбэл ипотекийн зээлийн эх үүсвэр хомсдох, ИЗББондын эргэн төлөлт тасалдахаас гадна 2023 оноос хэвийн нөхцөлд шилжих хүлээлттэй байсан барилгын салбарт сөрөг нөлөөлнө. Гэтэл өнөөдөр барилгын салбар нь олон улирал уналттай байгаагаас гадна банкны салбарын зээлийн чанаргүйдэлд томоохон хувь эзэлж буй салбар. Цаашилбал ипотекийн өндийж байсан тогтолцоог эрсдэл оруулж болзошгүй. Ингэвэл бид эргэн сэргээж чадахгүй.  Үүнээс гадна хамгийн том хохирол нь бид цар тахлын эсрэг бодлого нэрийн дор маш олон эдийн засгийн эсрэг буруу жишгүүдийг тогтоож байна. Үүнийг удаан үргэлжлүүлж болохгүй. Эдийн засаг, санхүүгийн харилцааг аль болох өөрийн жам ёсны хэлбэрт шилжүүлэх нь чухал.

Асуулт 3. Дараагийн зээл авах хүмүүст нөлөөлөх үү. бусад хүмүүсийн зээл авах боломж хязгаарлагдах уу?

Хязгаарлагдана. Энэ нь одоо үүсээд байгаа нөхцөл байдлаас тод харагдаж буй. Дээр 3.4 их наяд төгрөгийн зээлийг хойшлуулаад байгаа дурдсан. Үүнтэй холбоотойгоор сар бүр 30 гаруй тэрбум төгрөг төлөгдөхгүй байгаа хэрэг. Оны эхний хагас жилийн байдлаар нийт 14.5 мянган иргэний хүсэлт ирсэн, үүний 3.7 мянга иргэний хүсэлт шийдвэрлэгдсэн нь үүнийг гэрчилнэ. Энэ хэрээр шинээр зээл авах иргэдийн боломж хязгаарлагдаж байгаа хэрэг. Гэтэл сүүлийн 2 жилд цар тахлын хууль, 10 их наядын хөтөлбөрийн хүрээнд Монголбанк санхүүжилтэд хүчтэй оролцоод явж байхад энэ байдалтай байгаа хэрэг. Тэгвэл Монголбанкны санхүүжилт хязгаарлагдсан тохиолдолд энэ хөтөлбөр зээл эргэн төлөгдөхгүй бол бүр тасалдах эрсдэлтэй гэсэн үг. Мөн Монголбанк хөтөлбөрөөс гарах тухайгаа мөнгөний бодлогын баримт бичигтээ дурдчихсан. Иймд яагаад ийм санаачлага эрх баригч намын бүлэг дээр гарч, барилга хот байгуулалтын яам нь иргэдэд хүндрэл учруулахгүйгээр үргэлжлүүлнэ гээд байгааг ойлгоход бэрх. Тэдний хувьд ганц гарч нь цар тахлын үеийн хуулийн хугацааг сунгаж Монголбанкыг үргэлжлүүлэн хөтөлбөрт татан оруулах явдал байх боломжтой. Гэтэл энэ нь өнөөгийн өндөр инфляцийн үед төв банкыг үндсэн зорилтынх нь эсрэг шахна гэсэн үг. Нөгөө талаар шийдвэр гаргагчид ипотекийн тогтолцоонд учирч болзошгүй эрсдлийг харгалзан үзэх ёстой. Энэ нь тодорхой иргэдэд хандсан улс төрийн өнгө аястай шийдвэр байж болохгүй. 



1
angry
0
care
1
haha
2
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хэт холын зайн гүйлтийн тамирчин Б.Буджаргалыг Хөдөлмөрийн Гавьяаны Улаан Тугийн одонгоор шагнав 25 минутын өмнө
Рагчаагийн Анхням МУГЖ цол хүртлээ 40 минутын өмнө
​ “Эрчим хүчний өндөржүүлсэн бэлэн байдал дундах улс төрийн "галт томилгоо’” 1 цагийн өмнө
Ч.Найдандорж: “Ардын жүжигчин” болоод их баярлалаа. Би ер нь шагналд дуртай хүн бололтой шүү 2 цагийн өмнө
Д.Бямбацогт: Намайг эрхэм хүндтэй шагнал хүртээсэй гэж хүссэн олон хүн байсанд маш их баярласан 3 цагийн өмнө
ЭМГЭНЭЛ 5 цагийн өмнө
НҮБ-ын ойн комиссын “Хуурай бүс нутгийн ажлын хэсгийн IV хурал”-ыг улаанбаатар хотноо зохион байгуулж байна 5 цагийн өмнө
Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгж байгууллагуудад шалгалт хяналт хийв 6 цагийн өмнө
Засгийн газар нэн тэргүүнд ямар ажил хийх ёстой талаар Emongolia болон 11-11 төвөөр дамжуулж иргэдээс санал авч эхэллээ 6 цагийн өмнө
Х.Нямбаатар: Авлигын хэргээр ял шийтгэл авч байсан нэг хүн намайг АТГ-д шалгуулахаар өгчээ 7 цагийн өмнө
​Урт цагааны цэцэрлэгт хүрээлэн өнөөдөр ашиглалтад орохоор болжээ 7 цагийн өмнө
Дуу цахилгаантай бороо орно 7 цагийн өмнө
Наадмын хуушуур хийх зөвшөөрлийг дүүргүүд олгодог Өчигдөр
Ц.Төмөрбаатар: Би аавынхаа зэрэгт хүрэхгүй ч цол хэргэм ижил боллоо Өчигдөр
Аялал Жуулчлалын Мэргэжлийн Холбоо, CU брэнд хамтран Монгол орноороо СОЁЛТОЙ АЯЛЪЯ үндэсний аяныг эхлүүллээ Өчигдөр
Ардын уран зохиолч Пунцагийн Бадарчид Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Өчигдөр
Хөдөлмөрийн баатар П.Бадарч: Хүүхэд хойч үедээ хэлэхэд сурах л хэрэгтэй шүү Өчигдөр
"Mongolia Fashion Gala Awards"-д дэлхийн хамгийн том загварын компанийн мeнeжeр оролцоно Өчигдөр
"Playtime 2025" наадмын үеэр 10 сүх, 33 хайч хураан авчээ Өчигдөр
Тээврийн хэрэгсэл хулгайлан, бусдыг хутгалж, зугтаасан бүлэг этгээдүүдийг баривчиллаа Өчигдөр