ЭМЯ сумын эмнэлгүүдийн ариун цэврийн байгууламж, халуун усыг үе шаттай шийдэж байна

М.Төгөлдөр
2022/11/14

ЭМЯ зүгээс хамтран ажиллагч НҮБ Хүүхдийн сан ба БНСУ Олон Улсын Хамтын ажиллагааны байгуулага КОЙКА байгууллагуудай хамтран сумын эмнэлгүүдийг ариун цэврийн байгууламж, халуун устай болгох төслийг үе шаттай хийж байна. Энэхүү ажлын хүрээнд Завхан, Баянхонгор, Говь-Алтай аймгийн 21 сум ариун цэврийн байгууламж болон халуун устай болоод байна.

Энэхүү төсөлд хамрагдсан сумын нэг болох Завхан аймгийн Нөмрөг суманд нийт  160,209,278 сая төгрөгийн өртөг бүхий ариун цэврийн байгууламж ашиглалтад орсон. НҮБ Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан, Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр болон бусад холбогдох хүмүүс Завхан аймгийн Нөмрөг суман дахь байгууламжтай газар дээр нь очиж ажиллан өвлийн улиралд хэрхэн ажиллаж байгаатай танилцлаа. Сумын эрүүл мэндийн төвийн хамт олон энэхүү байгууламж ашиглалтад орсноор өвчтнүүд халуун усанд орох, орчин үеийн шаардлага хангасан эко 00-д бие засах боломжтой болсоноор иргэдийн сэтгэл ханамж, тав тух ихээхэн дээшилсэн гэдгийг онцоллоо. Мөн эмч ажилчдын ажлын байрны тав тух ч ихээхэн нэмэгдсэн гэдгийг онцоллоо. Энэхүү байгууламж нь эко цэвэрлэх байгууламжтай юм.
Цаашид ЭМЯ зүгээс донор байгууллагуудтай хамтран төслийн улам өргөжүүлэн олон сумыг хамруулахаар төлөвлөж байна.








0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Дэлхийн аваргын мөнгөн медальт багийг Ч.Ундрам сайд хүлээн авна 8 цагийн өмнө
Үндэсний өв соёлоо тээж, зодог өмссөн бүхэн жудаг суудаг 10 цагийн өмнө
СХД-н ИТХ-ын дарга Б.Золбоо автомашин гардууллаа 11 цагийн өмнө
Унадаг дугуй хулгайлж зардаг бүлэг этгээдүүдийг илрүүлжээ 11 цагийн өмнө
Баярын амралт амралтын өдөртэй давхацвал нөхөж амрах хуулийн төслийг дэмжлээ 12 цагийн өмнө
Г.Занданшатар: Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшилд шилжүүлснээр хүнд суртал буурна 13 цагийн өмнө
Худалдагч эмэгтэй нүдэндээ гуурс тавиулна 13 цагийн өмнө
Танилц: Төрийн гурван өндөрлөгийн ХОМ 14 цагийн өмнө
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11016-д хүрлээ 14 цагийн өмнө
АНХААРУУЛГА: Тэрэлж, Туул зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 5-60 см нэмэгджээ 15 цагийн өмнө
Сэлэнгэ аймагт гарсан 3 түймрийг цурамд оруулж, 1 түймрийг унтраахаар ажиллаж байна 17 цагийн өмнө
Наадмыг зохион байгуулахдаа сүүлийн үеийн техник, технологийн дэвшил дрон зэргийг ашиглана 17 цагийн өмнө
​Өнгөрөгч амралтын өдрүүдэд хүний амь нас хохироосон гэх хоёр дуудлага иржээ 17 цагийн өмнө
​ ЭЗБХ: “Алт -3” аяныг хэрэгжүүлж, хянан шалгах түр хороо байгуулахыг дэмжив 18 цагийн өмнө
Ахмад настанд хөнгөлөлттэй үнээр үйлчилэх амралт, сувиллын жагсаалт гарлаа 19 цагийн өмнө
Улаанбаатарт 31 градус дулаан байна 19 цагийн өмнө
БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар орон нутагт ажиллалаа Өчигдөр
Нархан хотхоноос “Home Plaza” хүртэл 430 метр нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, явган хүний замыг өргөтгөн, стандартад нийцүүлнэ Өчигдөр
Ирэх 7 дугаар сард цаг агаар ямар байх вэ? Өчигдөр
УИХ дахь АН-ын бүлэг дахин хуралдаж байна Өчигдөр