Нутгийн удирдлагын төлөөллийн байгууллагын даргалагчаар Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгаланг сонголоо

М.Төгөлдөр
2022/11/16

Нутгийн удирдлагын төлөөллийн байгууллагын анхдугаар хуралдаан Төрийн ордонд боллоо. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуульд “Нутгийн өөрийн удирдлагын байгууллагуудын нийтлэг ашиг сонирхлыг илэрхийлэх, хууль тогтоомжийн төсөл болон орон нутгийн төсөв боловсруулах, нутгийн удирдлагад чиг үүрэг шилжүүлэх, Засгийн газраас нутгийн удирдлагатай холбоотой шийдвэр гаргах ажиллагаанд Засгийн газартай хэлэлцээр хийх, нутгийн удирдлагын байгууллагын өмнөөс шүүхэд төлөөлөн нэхэмжлэл гаргах чиг үүрэг бүхий нийтийн эрх зүйн этгээдийн эрх эдлэх төлөөллийн байгууллага байна” гэж заасан байдаг.

Энэ дагуу Нутгийн удирдлагын Төлөөллийн байгууллага байгуулах анхдугаар хуралдааныг зохион байгуулсан юм. Энэхүү төлөөллийн байгууллагад сум, дүүргийн ИТХ тус бүрээс нэг, аймаг нийслэлийн ИТХ тус бүрээс хоёр төлөөлөгчийг сонгоно гэж заасан. Улмаар 21 аймгийн 42 төлөөлөгч, нийслэлийн 2 төлөөлөгч, 330 сумын 330 төлөөлөгч, дүүргүүдээс 9 төлөөлөгч гээд нийт 383 төлөөлөгчөөс энэхүү бүтэц бүрдэж байгаа юм. Анхдугаар хуралдааны чиглүүлэгчээр Засгийн газрын ХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн ажилласан юм. Харин хуралдаан даргалагчийг төлөөлөгчид илээр санал хурааж сонгосон бөгөөд, Нийслэлийн ИТХ-ын дарга Ж. Батбаясгалан олонхын саналаар сонгогдлоо. Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан энэ үеэр төлөөлөгчдөн хандан хэлсэн үгэндээ дээрх чиг үүрэг бүхий нийтийн эрх зүйн этгээдийн эрх эдлэх Төлөөллийн байгууллагын гишүүн болж сонгогдон хамтран ажиллах Аймаг, сум, нийслэл, дүүргийн төлөөлөгчдөд баяр хүргэж, амжилт хүслээ. Тэрбээр мөн “...Нутгийн өөрөө удирдах байгууллагын бие даан хөгжих баталгаа нь Ардчилсан үндсэн хууль. Үндсэн хуульд батлан тунхагласан үндсэн эрхийг ханган, бүх шатны иргэдийн хурал иргэнээ төлөөлөх гүүр нь байж, аливаа улс төрийн ашиг сонирхлоос ангид, хараат бусаар ажиллах болно…” гэдгийг тодотгов. 

1992 оноос хойш 30 жилд нийт 8 удаагийн хурал байгуулагдан ажилласан. 

Өдгөө 21 аймагт 816 төлөөлөгч, 330 суманд 7062 төлөөлөгч, нийслэлд 45 төлөөлөгч, дүүрэгт 291 төлөөлөгч буюу улсын хэмжээнд 8214 төлөөлөгч чөлөөт сонголтын үндсэн дээр орон нутгаа хөгжүүлэх эрхээ төлөөллөөрөө дамжуулан эдэлж байна. Нутгийн удирдлагын төлөөллийн байгууллагын анхдугаар чуулганаар мөн төлөөлөгчид дотоод журмаа баталж, төлөөллийн байгууллагын гишүүний татварын хувь хэмжээг тогтоолоо. Түүнчлэн төлөөллийн байгууллагын орон тоог баталж, анхдугаар хуралдаанаар хэлэлцэх асуудлыг баталсан юм. Эцэст нь Монгол Улсын Засгийн газарт уламжлах асуудлын талаар хэлэлцсэн юм. Энэ асуудлын хүрээнд аймаг, сум, нийслэл, дүүргийн ИТХ-ын үйл ажиллагаанд тулгамдаж байгаа болон бүх төлөөлөгчийн үгэнд гарч буй саналуудыг нэгтгэх юм. Энэ нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд оруулах, нэмэлт өөрчлөлтийн саналд төлөөлөгчид саналаа хүргүүлэх ач холбогдолтой юм. 

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМТ



0
angry
0
care
2
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Парис, Токиогийн гайхамшгийг санагдуулам дижитал ертөнц Улаанбаатарын төвд амиллаа 8 цагийн өмнө
Энэ зуны аяллын маршрутад заавал оруулах фестиваль — “ХӨХ БААВГАЙ 2026” 9 цагийн өмнө
Нээлттэй сонгон шалгаруулалтын зар 11 цагийн өмнө
Дулааны тавдугаар цахилгаан станцыг дэд бүтэц бэлэн байршилд барина 14 цагийн өмнө
АТГ-аас мопед, скутерийн хэрэглээг түр зогсоолгов 15 цагийн өмнө
Бурхан Халдун уулын, уулын тэнгэрийг тайх төрийн тахилга болно 15 цагийн өмнө
Нийтийн эзэмшлийн гудамж талбайгаар иргэд аюулгүй зорчих нөхцөл бүрдлээ 16 цагийн өмнө
Бага зэргийн бороо орно 17 цагийн өмнө
DramaX.mn – Үзэх зүйл үргэлж бий Өчигдөр
Ашигт малтмалын тухай хуульд АМНАТ-ийг ОУ-ын жишигт хүргэж, гацсан төслүүд урагшлах зохицуулалтыг тусгасан Өчигдөр
Эмчийн зөвлөдөг “AiDent” шүдний сойзыг эх орондоо үйлдвэрлэж байна Өчигдөр
Шүдний эмч Б.Батбаяр 857 хүүхдийн шүд эмчилж бэлэг барилаа Өчигдөр
Л.Гантөмөр: Ардын хувьсгалын 70 жилийн ойгоор амжилттай барилдсан ​бөхчүүдэд цолыг нь өгөх хэрэгтэй Өчигдөр
О.Амгаланбаатар: Нэг эрийн гурван наадмаа ирэх наймдугаар сард өөрөө зохион байгуулна Өчигдөр
П.Наранбаяр: Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзах гэсэн чинь Засаг дарга нь дүүргийн МАН-ын даргаас зөвшөөрөл ав гэж үүрэгдсэн Өчигдөр
Нийт нутгийн 20 гаруй хувьд бэлчээрийн ургац муу байна Өчигдөр
Зэвсэгт хүчний харьяа цэргийн нэгтгэл, ангиудад аюулгүй байдал, эрсдэлийн иж бүрэн шалгалт хийнэ Өчигдөр
Н.Алтаншагай: Одоо үед нэг эрийн гурван наадам байж болохгүй Өчигдөр
Ноос, арьс шир бэлтгэх үйлдвэрүүд зээл олгохоор боллоо Өчигдөр
Өрхийн эмнэлэгт хийх боломжтой түргэвчилсэн шинжилгээнүүд Өчигдөр