“Настны эрүүл мэндийн цогц тусламж үйлчилгээнд салбар дундын оролцоог хангах нь” үндэсний зөвлөгөөн болж байна

М.Төгөлдөр
2022/11/16

Эрүүл мэндийн яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Геронтологийн үндэсний төв хамтран “Настны эрүүл мэндийн  цогц тусламж үйлчилгээнд салбар дундын оролцоог хангах нь” үндэсний зөвлөгөөнийг 2022 оны 11 дүгээр сарын 16-18 өдрүүдэд зохион байгуулж, өнөөдөр нээлтээ хийлээ.
Нээлтийн үйл ажиллагаанд Эрүүл мэндийн яамны Анхан болон лавлагаа шатлалын тусламжийн хэлтсийн дарга Г.Навчаа, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтэн Б.Алтанзагас,  Геронтологийн үндэсний төвийн Ерөнхий захирал Р.Хишигжаргал болон есөн дүүрэг, 21 аймгийн эрүүл мэндийн байгууллагын удирдлага, ахмад настны эмч, сувилагч,  ахмад настны эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ хариуцсан мэргэжилтнүүд болон төрийн бус байгууллагын 120 гаруй төлөөлөгч нар оролцож байна.


 
Тус үндэсний зөвлөгөөнд Эрүүл мэндийн яам, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газар, АШУҮИС, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, тусгай чиг үүргийн нэгдсэн эмнэлэг,  Зөвлөгөөний зорилго нь ахмад настанд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг цогцоор үзүүлэхэд  салбар дундын оролцоог  хангах,  эмч мэргэжилтнүүдийг чадавхжуулахад оршино.
Үндэсний зөвлөгөөний үеэр настанд үзүүлж буй эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх талаар санал солилцох, настанд зонхилон тохиолддог өвчин эмгэгийн менежментийн талаар сургалт зохион байгуулах, настны эрүүл мэндийн болон нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг салбар дундын оролцоог хангаж, цогцоор төлөвлөж хэрэгжүүлэх, настанд үзүүлж буй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний сайн туршлагаас суралцах, нэвтрүүлэх, настны чиглэлээр боловсруулсан бодлогын баримт бичгийг танилцуулж санал авахад эрүүл мэндийн байгууллагын удирдлага, эмч мэргэжилтний  оролцоог хангах үйл ажиллагаа зохион байгуулагдана.




0
angry
0
care
0
haha
0
liked
1
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 19 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 20 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 21 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 23 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ Өчигдөр
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ Өчигдөр
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ Өчигдөр
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо Өчигдөр
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Өчигдөр
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 2026/07/21
Зарим нутгаар аадар бороо орно 2026/07/21
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20