Замын-Үүдийн төмөр замчид дахин шинэ дээд амжилт тогтоолоо

М.Төгөлдөр
2022/11/24

Өнөөдөр тохиож байгаа “Монгол бахархлын өдөр”-ийг Замын-Үүд  зангилааны төмөр замчид бахархам амжилтаар угтлаа.  Манай улсын хилийн гол боомт болох Замын-Үүдийн төмөр замчид цар тахлаас үүдэлтэй хүндрэлийн улмаас алдсан боломжоо нөхөж, Монгол Улсын экспорт, импорт, дамжин өнгөрөх тээврийн хэмжээг нэмэгдүүлэхийн төлөө  шаргуу ажиллаж байгаа юм. Тус зангилааны төмөр замчид энэ сарын 21-ний өдөр нэг ээлжиндээ 363 вагон ачиж, ачилтын дээд амжилтыг тогтоожээ. Энэ нь вагон эргэлтийг түргэтгэж, төмөр замын тээврийн хэмжээг нэмэгдүүлэхэд үлэмж тустай юм. Тус зангилааны төмөр замчид энэ сард ачилтын дээд амжилтыг гурван удаа шинэчлэн тогтоогоод байгаа бөгөөд энэ сарын 5-нд нэг ээлжиндээ 327 вагон ачсан бол ердөө 6 хоногийн дараа 336 вагон ачиж амжилтаа ахиулаад байсан юм. Ачилтын дээд амжилтыг ийнхүү удаа дараа ойр ойрхон тогтоосон явдал нь Замын-Үүд зангилааны төмөр замчид төмөр замын тээврийн хэмжээг нэмэгдүүлэхийн төлөө ажлаа сайн зохин байгуулж, нэгдмэл байж чадсаны үр дүн юм.

Монгол Улсын экспорт, импорт, дамжин өнгөрөх тээврийн хэмжээг нэмэгдүүлж, эдийн засгийн цусный эргэлтийг сайжруулахын тулд “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн зүгээс Замын-Үүд – Эрээн өртөөгөөр солилцох галт тэрэгний тоог нэмэгдүүлэхэд онцгой анхааран ажиллаж байна. Цар тахлын халдварын улмаас өнгөрсөн оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс хойш Замын-Үүд – Эрээн өртөөгөөр солилцох галт тэрэг хоногт 6 хүртлээ огцом буураад байсныг УБТЗ-ын удирдлага шаргуу ажилласны үр дүнд дахин 14 болгож хэвийн хэмжээнд нь хүргээд байгаа юм. Удахгүй болох Орос-Монгол-Хятад гурван улсын хэлэлцээгээр галт тэрэг солилцоог улам нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцүүлэх саналаа УБТЗ-ын зүгээс хүргүүлжээ.     


0
angry
0
care
0
haha
3
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 19 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 20 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 20 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 22 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ Өчигдөр
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ Өчигдөр
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ Өчигдөр
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо Өчигдөр
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Өчигдөр
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 2026/07/21
Зарим нутгаар аадар бороо орно 2026/07/21
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20