Төр, хувийн хэвшлийн түншлэлээр төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулна

М.Төгөлдөр
2022/11/29

Нийслэлийн өмчит “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК нь төр, хувийн хэвшлийн түншлэлээр дараах төслүүдийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын болон гадаадын хуулийн этгээд/түншлэл-ийг төслийн сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.

Төсөл хэрэгжүүлэх эрх олгогдсон хуулийн этгээд/түншлэл нь өөрийн болон өөрийн боломжоор олсон хөрөнгөөр төслийг санхүүжүүлж, холбогдох ажил үйлчилгээг хийж гүйцэтгэнэ.

Төслийн нэр

Гүйцэтгэх ажил

Санал хүлээн авах хугацаа

1

“Улаанбаатар хотын авто зогсоолын менежментийг сайжруулах нь төсөл”

УБХК2022/11-01

Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 14, 15, 18, 19 дүгээр хороод, 3, 4 дүгээр хороолол, Ард аюушийн өргөн чөлөө, Эх нялхсын уулзвараас Өргөө кинотеатрын уулзвар хүртэл, худалдааны төв орчмын замын урд, хойд талын авто зогсоолын шинэчлэл, засвар, үйлчилгээг хийж, замын хажуугийн төлбөртэй зогсоол болгон гэрээний хугацаанд менежментийг хийж гүйцэтгэнэ.

2022.12.19-ний өдрийн 11:00 цаг хүртэл

2

“Улаанбаатар хотын авто зогсоолын менежментийг сайжруулах нь төсөл”

УБХК2022/11-02

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 4 дүгээр хороо, 1 дүгээр сургуулийн уулзвараас Их тойруугийн уулзвар хүртэл, Сөүлийн гудамжны замын урд, хойд талын авто зогсоолын шинэчлэл, засвар, үйлчилгээг хийж, замын хажуугийн төлбөртэй зогсоол болгон гэрээний хугацаанд менежментийг хийж гүйцэтгэнэ.

2022.12.20-ны өдрийн 11:00 цаг хүртэл

3

“Улаанбаатар хотын авто зогсоолын менежментийг сайжруулах нь төсөл”

УБХК2022/11-03

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, “Спортын төв ордон”-ны баруун талын 2935м2 талбайтай авто зогсоолын байршилд газрын 0 түвшин дээрээ ногоон байгууламжийн тохижилт бүхий газар доорх /1-3 давхар/ авто зогсоолыг барьж байгуулан гэрээний хугацаанд менежментийг хийж гүйцэтгэнэ.

2022.12.21-ний өдрийн 11:00 цаг хүртэл

4

“Такси вэйн төсөл”

УБХК2022/11-04

Төслийн хүрээнд ухаалаг систем бүхий 8- 16 хүний суудалтай авто машинаар тодорхой маршрут, хэрэглэгчийн захиалгын дагуу зорчигч тээвэрлэх үйлчилгээ үзүүлж, гэрээний хугацаанд менежментийг хийж гүйцэтгэнэ.

2022.12.14-ний өдрийн 11:00 цаг хүртэл

Төсөл хэрэгжүүлэгчийг Засгийн газрын 2012 оны 103 дугаар тогтоолын хавсралтаар баталсан журам, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 10 дугаар тогтоолоор баталсан “Төр, хувийн хэвшлийн түншлэлээр нийслэлд төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх журам”, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 209 дүгээр тогтоолоор батлагдсан “Төр, хувийн хэвшлийн түншлэлээр Нийслэлд төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх журам”-ын нэмэлт, өөрчлөлтийн дагуу сонгон шалгаруулна.

Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй хуулийн этгээд/түншлэл нь сонгон шалгаруулалтын баримт бичигт заасан техникийн болон санхүүгийн чадвартай байх шаардлагатай.

Баримт бичгийн үнийг төлж сонгон шалгаруулалтын материалыг доорх хаягаар авна уу.

Хаяг: “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК

905 тоот, 9 давхар, Хангарди ордон, Нийслэлийн засаг захиргааны II байр, Жигжиджавын гудамж, Бага тойруу – 15160, 1 дүгээр хороо, Чингэлтэй дүүрэг, Улаанбаатар хот, Монгол Улс.

Утас: 976-77770002, 95659448/ажлын цагаар/

Сонгон шалгаруулалтын баримт бичгийн бусад мэдээлэл

Хүлээн авагч:   “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК

Банк, дансны дугаар: Худалдаа, хөгжлийн банк, 470013601

Гүйлгээний утга: төслийн дугаар /УБХК2022/11-.../, 1 хуулийн этгээдийн нэрийг бичнэ.

“УЛААНБААТАР ХОТЫН ХӨГЖЛИЙН КОРПОРАЦИ” ХК


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 1 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 18 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 19 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 20 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 22 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 23 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 23 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ Өчигдөр
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо Өчигдөр
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Өчигдөр
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 2026/07/21
Зарим нутгаар аадар бороо орно 2026/07/21
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20