Г.Занданшатар: “Намайг алгас” гээд байхад архиар шахвал хуулийн хариуцлага хүлээнэ

М.Төгөлдөр
2022/11/29

Улсын Их Хурлаас долоо хоног бүрийн  Мягмар гарагт “Хуулийн мэдээлэл” нээлттэй арга хэмжээг зохион байгуулж, шинээр батлагдсан болон  хэрэгжиж эхэлсэн  хуулиудын үзэл баримтлал, ач холбогдол, үр нөлөө, хэрэгжилтийн явцын талаар мэдээлэл өгдөг. Энэ долоо хоногт УИХ-ын дарга Г.Занданшатар оролцож “Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай” хуулийн шинэчилсэн найруулгын онцлох зохицуулалтуудын талаар мэдээлэл өглөө. Уг хууль 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх юм.

Хамгийн ноцтой нь архинаас үүдсэн нас баралт манай улсад маш өндөр байна. Тухайлбал Монгол Улсад 2019 онд архинаас үүдсэн зуурдын нас баралт 1990 онд 66 байсан 2019 онд 123 болж 2 нэмэгдсэн тооцоо мэдээлэл байна. Энэ нь дэлхий дахинаа Африкийн Лесото, Бурунди зэрэг улстай зэрэгцээд маш өндөр үзүүлэлт гэдгийг УИХ-ын дарга ярианыхаа эхэнд онцлов. Ийм нийгмийн хэрэгцээ шаардлагын улмаас Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг УИХ жил гаруй тунгаан хэлэлцэж, 2022 оны 7 дугаар сард баталсан гэж тодотголоо.

Хуулийн баримталсан зарчим, үзэл санаатай холбоотойгоор анхаарал татах хэд хэдэн том өөрчлөлт орсныг онцолж байна. Монгол Улсад үйлдвэрлэсэн болон импортлосон, чөлөөт бүс,татваргүй барааны дэлгүүрт оруулсан бүх төрлийн согтууруулах ундааг үйлдвэрлэл, импорт, борлуулалтын үе шат бүрээр эцсийн хэрэглэгч хүртэл олон улсын стандартад нийцсэн дахин давтагдашгүй, цахим өгөгдөл бүхий код ашиглан цахим төлбөрийн баримт гаалийн мэдүүлэгт үндэслэн татварын бүртгэл, мэдээллийн санд бүртгэнэ. Ингэснээр стандартын шаардлага хангаагүй архинаас үүдсэн аюул осол,эрсдэлээс хамгаалах юм. Мөн үйлдвэрлэлийн тусгай зөвшөөрлийг дуудлага худалдаагаар олгож, согтууруулах ундааны хатуулгаас шалтгаалан онцгой олбон татварын ялгамжтай бодлогыг үе шаттай хэрэгжүүлснээр хатуулаг ихтэй, эрүүл мэндэд хор хөнөөл ихтэй хэрэглээг багасгана гэж зорьжээ.

Харин одоо иргэд, олон нийтийн хувьд анхаарах заалтыг танилцуулья. Бусдыг архиар шахахыг хуулиар хориглосон. Тухайлбал уг хуулийн 28.2-д “Бусдыг согтууруулах ундаа хэрэглэхийг шаардахыг хориглоно. Бусдыг согтууруулах ундаа хэрэглэхийг шаардаж согтоосны улмаас бусдад учруулсан гэм хорыг согтууруулах ундаа хэрэглэхийг шаардсаэн этгээдэд хариуцуулж болно” гэж заасан. Мөн 21 нас хүрээгүй хүнд архи, согтууруулах ундаа худалдан борлуулахыг хориглосон учраас аж ахуйн нэгж, байгууллагууд шинэ оны эхнээс хууль хэрэгжиж эхэлснээр үйлчлүүлэгчийнхээ бичиг баримтыг шалгах шаардлага бий болж байгааг сануулж байна.

Түүнчлэн Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд  төрийн ёслол, хүндэтгэлийн гадаад арга хэмжээг зохион байгуулахаас бусад тохиолдолд төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд, улсын болон орон нутгийн төсвөөс санхүүждэг байгууллагын хөрөнгөөр согтууруулах ундаа худалдан авахыг хориглоно  гэж заагаад байгаа юм.


1
angry
1
care
2
haha
1
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 18 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 20 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 20 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 22 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 23 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ Өчигдөр
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ Өчигдөр
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо Өчигдөр
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Өчигдөр
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 2026/07/21
Зарим нутгаар аадар бороо орно 2026/07/21
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20