Нүүрсний хэрэгт буруутгагдаад буй "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийг АТГ-аас өнөөдөр /2022.12.08/ үүрээр цагдан хорьсон байна.
Засгийн газрын /2022.10.26/ хуралдаанаар "Эрдэнэс Тавантолгой" ХК-д зургаан сарын хугацаатайгаар онцгой дэглэм тогтоох шийдвэрийг гаргаж, улмаар тус компанийн бүрэн эрхт төлөөлөгчөөр Сангийн яамны ТНБД Ж.Ганбатыг БЭТ-өөр томилсон.
АТГ-аас ЭТТ ХК-ийн удирдлагуудыг шалгаж эхэлсэн тухай мэдээлж байсан. Тэгвэл "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийг өнгөрсөн аравдугаар сараас хойш шалгаж байгаа юм.
Нийслэлийн Ерөнхий прокурор Ц.Ариунболд өчигдөр өгсөн мэдээлэлдээ "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн захирлаар ажиллаж байсан Д.Ариунболд, Б.Ганхуяг, "Тавантолгой төмөр зам" ХХК-ийн захирлаар ажиллаж байсан Н.Удаанжаргал, мөн тус компанийн холбогдох албан тушаалтнуудад эрүүгийн үүсгэн шалгаж байгааг мэдээлсэн юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна