Х.Нямбаатар: 2,527 компанийн 17,200 орчим машин улсын хилээр хоосон нэвтэрч, 286,000 тн нүүрс татваргүй хил давсан нь тогтоогдсон

М.Төгөлдөр
2022/12/08

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нүүрсний хулгайн хэрэгтэй холбоотой гаалийн байгууллагаас явуулсан шалгалтын дүнг өнөөдөр танилцууллаа. Тэрбээр шалгалтын дүнг:  

Шалгалт 1: "Шалгалтын хүрээнд 2010 оноос 2011 оны 7 дугаар сарын 01-нийг хүртэлх хугацаанд хяналт шалгалт явуулахад нийт 3758 тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн 379 мянган тонн нүүрсэнд экспортын бүрдүүлэлт хийсэн гаалийн мэдүүлэг олдоогүй. Нийт бүрдүүлэлт хийсэн нүүрсний хэмжээг БНХАУ-д хүлээн авсан нүүрсний хэмжээтэй нэг бүрчлэн тулган шалгахад 9178 тээврийн хэрэгслээр 53 мянган тонн нүүрсийг гаальд дутуу мэдүүлж гаргасан нь тогтоогдсон. 


Шалгалт 2: УИХ-ын гишүүн асан Л. Энхболдын 2018 онд хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлсэн Тавантолгойн орд газраас 268,000 тонн нүүрс алдагдсан гэх асуудлыг нягтлан шалгах ажлын хэсэг Сангийн сайд Ч. Хүрэлбаатарын 2018 оны 109 тоот тушаалаар байгуулагдсан. Дээрх шалгалтаар Гашуунсухайт боомтоор 2013-2017 оны хооронд нүүрс тээвэрлэгч 86 компанийн 2,527 машин 17,149 удаа хоосон улсын хилээр гарсан бүртгэл байгаа нь нүүрстэй гарсан байх магадлалтай тул шалгуулахаар Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанд албан тоотоор шилжүүлсэн. Улмаар 268,000 тонн нүүрс хилээр улсад ямар ч татвар, хураамж төлөгдөлгүйгээр гарсан нь гаалийн байгууллагын шалгалтаар тогтоогдсон.

Шалгалт 3: Ажлын хэсэг 2022 оны 04-р сарын 08-нд “Монпропа холдинг” тээвэрлэгчийн нүүрс тээврийн 5 автомашины хил нэвтэрсэн мэдээллийг Гаалийн ерөнхий газрын Шуурхай удирдлагын төвөөс хяналтын камерын бичлэгээр баримтжуулан шалгахад тухайн тээврийн хэрэгслүүд гаалийн бүрдүүлэлт хийгдсэн мэдээлэл байгаагүй. Нэр бүхий “Монпропа холдинг” ХХК-ний тээврийн хэрэгслүүд нь “Ханбогд инженеринг” ХХК-ний хяналтын бүсийн пүүний мэдээллийг шалгах гэхэд мэдээллүүдийг устгасан байсан. 

Ийнхүү мэдээллүүд Монгол Улсын болон БНХАУ-ын гаалийн байгууллагын мэдээллээс зөрж байна. Миний бие манай улс зөвхөн БНХАУ бус цаашаа далайн чанадын бусад улс руу нүүрс экспортлогддог гэдгийг мэдэж авсан. Мэдээллүүд тэдгээр улсын гаалийн мэдээллээс ч мөн зөрсөн нь тогтоогдсон.

Гаалийн бүртгэлгүй нүүрстэй холбоотой хэрэгсэхгүй болгосон хэргүүдийг сэргээн, мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгааг хэлье" гэлээ.



14
angry
2
care
4
haha
9
liked
3
love
4
sad
8
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 1 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 18 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 19 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 19 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 22 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 23 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 23 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ Өчигдөр
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо Өчигдөр
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Өчигдөр
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 2026/07/21
Зарим нутгаар аадар бороо орно 2026/07/21
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20