УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангаас "МСS групп"-д хувьцаа эзэмшиж байгаа эсэхийг тодруулахад "Өмнө нь эзэмшиж байсан нь үнэн. Аль хэдийн гараад удаж байна. Надтай огт холбоогүй болсон. Ер нь би нүүрсний гэрээг ил болго гэдэг байр суурийг эртнээс баримталж ирсэн. Болж өгвөл жагсагчид Засгийн газрын урд биш прокурор, шүүхийнх нь үүдэнд жагсмаар байгаа юм" хэмээн байр сууриа илэрхийллээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна