Нүүрсний хулгайч нартай хариуцлага тооцохыг шаардсан иргэд тав дахь өдрөө Төв талбайд жагсаж байна. Иргэн У.Цогтбаяр "Намайг олон хүмүүс мөнгө авч, зохион байгуулалттай жагсаж байна гэж хардаж байна. Хардах эрх нь хэн бүхэнд бий. Гэсэн ч надад мөнгө авсан зүйл байхгүй. Өгсөн ч авахгүй. Би шинэ жилийн арга хэмжээнд хөтлөлт хийгээд орлого олж болох ч энд даараад үзэл бодлынхоо төлөө даарч байгаагаа үл анзаарч зогсож байгаадаа жаргалтай байна. Би хэнээс ч мөнгө аваагүй, охиныхоо нэрээр андгайлъя" гэсэн юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна