“УБТЗ” ХНН: Галт тэрэг солилцоогоор түүхэн дээд амжилт тогтоосон нь боомтын сэргэлт бодит ажил хэрэг болж байгаагийн илрэл юм

М.Төгөлдөр
2022/12/15

Монгол Улс экспортын тээврийн хэмжээг нэмэгдүүлэх замаар эдийн засгаа эрчимтэй тэлэх бодлогыг хэрэгжүүлж байгаа. Ийм ч учраас  боомтын сэргэлтийн бодлогыг зарлаж хилийн боомтоор гарах ачаа тээврийн урсгалыг нэмэгдүүлэхэд анхаарч байна.Экспортын тээврийн хэмжээг нэмэгдүүлэхэд чухал үүрэгтэй “Улаанбаатар төмөр зам” ХНН Замын-Үүд –Эрээн өртөөгөөр хятадын талд хүлээлгэн өгөх экспортын ачаатай галт тэрэгний тоог нэмэгдүүлэхэд онцгой анхааран ажиллаж байгаа юм. Эрээн өртөө  Замын-Үүд өртөөнөөс өдөр бүр өргөн царигаар 14-өөсдээшгүй галт тэрэг хүлээн авдаг ч УБТЗ-ын удирдлагын зүгээс галт тэрэг солилцоог нэмэгдүүлэх асуудлаар хятадын талтай шаргуу ярьж, олон удаа хүсэлт тавьсны үр дүнд сүүлийн саруудад галт тэрэг солилцоо нэмэгдсээр байна. Тодруулбал, 2022 оны 10 дугаар сард 3 удаа, 11 дүгээр сард 5 удаа 15 галт тэрэг, 1 удаа 16 галт тэрэг Эрээн өртөөнд хүлээлгэн өгсөн бол өнөөдөр Замын-Үүд  өртөөний өргөн царигаар Эрээн өртөөнд анх удаа 17 галт тэрэг /нийт 774 вагон буюу 64.337 тонн ачаа/  хүлээлгэн өгсөн нь түүхэн дээд амжилт боллоо. Эдгээр 17 галт тэргийг ачааны төрлөөр нь авч үзвэл, 200 вагон задгай нүүрс, 99 опен топ чингэлэгтэй нүүрс, 159 вагон төмрийн хүдэр, 30 вагон зэс, 38 вагон жонш, 46 вагон целлюлоз, 123 транзит чингэлэг,79 экспортын чингэлэг багтаж байна. 

Замын-Үүд – Эрээн өртөө хоорондох галт тэрэг солилцоог УБТЗ-ын зүгээс цаашдаа 20 хүртэл нэмэгдүүлэх бодлого барьж байгаа юм . Учир нь экспортын тээврийн захиалга сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж байгаа бөгөөд зөвхөн энэ жил гэхэд л УБТЗ-аар 48 сая тонн экспортын ачаа тээвэрлүүлэх захиалга иржээ. Өнөөдөр Замын-Үүд өртөөнөөс Эрээн өртөөнд анх удаа 17 галт тэрэг хүлээлгэн өгсөн явдал нь цаашдаа галт тэрэг солилцоог нэмэгдүүлэх техникийн боломж бүрдсэнийг харуулсан үйл явдал болоод зогсохгүй Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа боомтын сэргэлтийн бодлогыг бодит ажил хэрэг болгохын төлөө УБТЗ-ын зүгээс чармайн ажиллаж байгаагийн илэрхийлэл боллоо” гэж “УБТЗ” ХНН-ээс мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
2
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 1 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 17 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 19 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 19 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 21 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 22 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 23 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 23 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 23 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Өчигдөр
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 2026/07/21
Зарим нутгаар аадар бороо орно 2026/07/21
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20