Зам талбай цэвэрлэх, халтиргаа гулгааг арилгах ажил үргэлжилж байна

М.Төгөлдөр
2022/12/24

Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн зам талбайд халтиргаа гулгаа үүсэж, иргэд, олон нийтээс хүсэлт, гомдол ирж буйтай холбогдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар дүүргийн удирдлагууд, холбогдох хүмүүстэй уулзаж, амралтын өдрүүдээр шаардлагатай арга хэмжээг авч, нөхцөл байдлыг даваа гараг гэхэд хэвийн болгохыг үүрэг болгосон билээ.

Энэ хүрээнд төвийн зургаан дүүрэг, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-аас нийтийн эзэмшлийн зам талбайг цэвэрлэх, цацах давс, бодисын нөөц бүрдүүлэх, ажиллах албан хаагч, машин техникийн бэлэн байдлыг хангах арга хэмжээг авч буй.

Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын Ногоон байгууламжийн албаны дарга Н.Магсар авч хэрэгжүүлж буй арга хэмжээнийхээ талаар “Төвийн зургаан дүүргийн нийтийн эзэмшлийн талбай, явган болон авто замын цас мөсийг арилгахаар 400 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр эрчимжүүлсэн байдлаар ажиллаж байна. Өнөөдрөөс эхлээд цас орох тул бид мөн бэлэн байдлыг хангах үүднээс тодорхой арга хэмжээнүүдийг авч байна. Тухайлбал, цацах давс, бодис татан авах, мөн машин техникийг бэлэн байлгаж буй. Цас орж, халтиргаа үүсэхэд ажиллах 400 орчим албан хаагч, бодис, давс цацах 15 машин, цас хусаж цэвэрлэх 15 машинаас гадна бичил машинуудыг бэлдсэн” гэлээ.

УБЗАА-ны Хөрс, орчны бохирдол, ариутгал хариуцсан мэргэжилтэн Б.Мөнхжаргал “Хотын даргын өгсөн үүрэг чиглэлийн дагуу Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба дүүргүүдийн холбогдох аж ахуйн нэгжүүдтэй хуралдсан. Энэ тал дээр уялдаа холбоотой ажиллаж, зохион байгуулах тал дээр онцгой анхаарч байна. Зам, талбайд цацах давс, бодисын нөөц бүрдүүлэх, ажиллах албан хаагч, техникүүдийг хуваарилан ажиллаж байна” хэмээсэн юм.

Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны Засаг дарга И.Сарангэрэл “Хан-Уул дүүргийн хэмжээнд сар бүрийн хоёр дахь долоо хоногт их цэвэрлэгээг зохион байгуулдаг. Хотын даргаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу бид аж ахуйн нэгж, байгууллагад албан бичиг илгээж, их цэвэрлэгээг эхлүүлээд байна. Дүүргийн төрийн өмчийн сургууль, цэцэрлэг, СӨХ зэрэг 1200 орчим байгууллага 2000 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр 10100 гаруй ам метр талбайг цэвэрлэж,  40 тонн цас, мөс хог хаягдал ачууллаа. Албан байгууллагуудаас гадна хороод ч энэ их цэвэрлэгээнд идэвхтэй оролцож байна. Энэ амралтын өдрүүдээс эхлээд цас орох төлөвтэй байгаа тул цацах давс, бодисын нөөц бүрдүүлэх зэргээр бэлэн байдлыг хангаж байна” хэмээв.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР


0
angry
0
care
1
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Улаанбаатарт бороо орно 6 минутын өмнө
Хэт холын зайн гүйлтийн тамирчин Б.Буджаргалыг Хөдөлмөрийн Гавьяаны Улаан Тугийн одонгоор шагнав 17 цагийн өмнө
Рагчаагийн Анхням МУГЖ цол хүртлээ 17 цагийн өмнө
​ “Эрчим хүчний өндөржүүлсэн бэлэн байдал дундах улс төрийн "галт томилгоо’” 17 цагийн өмнө
Ч.Найдандорж: “Ардын жүжигчин” болоод их баярлалаа. Би ер нь шагналд дуртай хүн бололтой шүү 19 цагийн өмнө
Д.Бямбацогт: Намайг эрхэм хүндтэй шагнал хүртээсэй гэж хүссэн олон хүн байсанд маш их баярласан 20 цагийн өмнө
ЭМГЭНЭЛ 22 цагийн өмнө
НҮБ-ын ойн комиссын “Хуурай бүс нутгийн ажлын хэсгийн IV хурал”-ыг улаанбаатар хотноо зохион байгуулж байна 22 цагийн өмнө
Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгж байгууллагуудад шалгалт хяналт хийв 23 цагийн өмнө
Засгийн газар нэн тэргүүнд ямар ажил хийх ёстой талаар Emongolia болон 11-11 төвөөр дамжуулж иргэдээс санал авч эхэллээ 23 цагийн өмнө
Х.Нямбаатар: Авлигын хэргээр ял шийтгэл авч байсан нэг хүн намайг АТГ-д шалгуулахаар өгчээ 23 цагийн өмнө
​Урт цагааны цэцэрлэгт хүрээлэн өнөөдөр ашиглалтад орохоор болжээ Өчигдөр
Дуу цахилгаантай бороо орно Өчигдөр
Наадмын хуушуур хийх зөвшөөрлийг дүүргүүд олгодог Өчигдөр
Ц.Төмөрбаатар: Би аавынхаа зэрэгт хүрэхгүй ч цол хэргэм ижил боллоо Өчигдөр
Аялал Жуулчлалын Мэргэжлийн Холбоо, CU брэнд хамтран Монгол орноороо СОЁЛТОЙ АЯЛЪЯ үндэсний аяныг эхлүүллээ Өчигдөр
Ардын уран зохиолч Пунцагийн Бадарчид Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Өчигдөр
Хөдөлмөрийн баатар П.Бадарч: Хүүхэд хойч үедээ хэлэхэд сурах л хэрэгтэй шүү Өчигдөр
"Mongolia Fashion Gala Awards"-д дэлхийн хамгийн том загварын компанийн мeнeжeр оролцоно Өчигдөр
"Playtime 2025" наадмын үеэр 10 сүх, 33 хайч хураан авчээ Өчигдөр