Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих үйл ажиллагааны журмын төслийг хэлэлцлээ

М.Төгөлдөр
2022/12/29

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал өчигдөр боллоо. Энэ үеэр Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга байгууламж барих үйл ажиллагааны журмын төслийг Нийслэлийн Ерөнхий архитектор Н.Нацагдорж танилцуулав. Тодруулбал, 2014 онд НИТХ-ын тогтоолоор баталсан Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих, газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журмыг шинэчлэн боловсруулж, одоо хүчин төгөлдөр үйлчилж буй хуульд нийцүүлэн журмын төслийг найман зүйлтэйгээр боловсруулсан байна.

Шинэ журамд архитектур төлөвлөлтийн даалгавар олгохоос эхлээд барилга ашиглалтад оруулах хүртэлх үйл ажиллагааг нарийвчлан зааж тусгасан бөгөөд Газрын тухай болон бусад  хуульд багтсан заалтуудыг хассан. Түүнчлэн барилга байгууламжийг ашиглалтад оруулах үйл ажиллагааг Засгийн газрын 2021 оны 212 дугаар тогтоолд, хориглох зүйл, хариуцлагыг Зөрчлийн тухай хуульд нийцүүлэн шинэчилсэн байна.  Зөвлөлийн гишүүд журмыг төслийг хэлэлцэж,  гаргасан санал, зөвлөмжийг тусган НИТХ-д өргөн барьж, хэлэлцүүлэхээр боллоо.

Мөн Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын балансад бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, “Татах дэд” станцыг хувийн хэвшлийн хөрөнгөөр буулган, шинээр барьж хүлээлгэн өгөх асуудлыг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу гэрээ байгуулж, хяналт тавьж ажиллах талаар хэлэлцэж шийдвэрлэв. 

Түүнчлэн “Иргэн төвтэй жил”-ийн хүрээнд хэрэгжүүлэх ажлын 2022 оны биелэлт, Нийслэлийн Хүний нөөцийн хөгжлийн төвийн үйл ажиллагааг дэмжих төслийг зөвлөлийн хурлын гишүүд, холбогдох албан тушаалтнуудад танилцууллаа.  

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Парис, Токиогийн гайхамшгийг санагдуулам дижитал ертөнц Улаанбаатарын төвд амиллаа 5 цагийн өмнө
Энэ зуны аяллын маршрутад заавал оруулах фестиваль — “ХӨХ БААВГАЙ 2026” 6 цагийн өмнө
Нээлттэй сонгон шалгаруулалтын зар 9 цагийн өмнө
Дулааны тавдугаар цахилгаан станцыг дэд бүтэц бэлэн байршилд барина 11 цагийн өмнө
АТГ-аас мопед, скутерийн хэрэглээг түр зогсоолгов 13 цагийн өмнө
Бурхан Халдун уулын, уулын тэнгэрийг тайх төрийн тахилга болно 13 цагийн өмнө
Нийтийн эзэмшлийн гудамж талбайгаар иргэд аюулгүй зорчих нөхцөл бүрдлээ 14 цагийн өмнө
Бага зэргийн бороо орно 14 цагийн өмнө
DramaX.mn – Үзэх зүйл үргэлж бий Өчигдөр
Ашигт малтмалын тухай хуульд АМНАТ-ийг ОУ-ын жишигт хүргэж, гацсан төслүүд урагшлах зохицуулалтыг тусгасан Өчигдөр
Эмчийн зөвлөдөг “AiDent” шүдний сойзыг эх орондоо үйлдвэрлэж байна Өчигдөр
Шүдний эмч Б.Батбаяр 857 хүүхдийн шүд эмчилж бэлэг барилаа Өчигдөр
Л.Гантөмөр: Ардын хувьсгалын 70 жилийн ойгоор амжилттай барилдсан ​бөхчүүдэд цолыг нь өгөх хэрэгтэй Өчигдөр
О.Амгаланбаатар: Нэг эрийн гурван наадмаа ирэх наймдугаар сард өөрөө зохион байгуулна Өчигдөр
П.Наранбаяр: Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзах гэсэн чинь Засаг дарга нь дүүргийн МАН-ын даргаас зөвшөөрөл ав гэж үүрэгдсэн Өчигдөр
Нийт нутгийн 20 гаруй хувьд бэлчээрийн ургац муу байна Өчигдөр
Зэвсэгт хүчний харьяа цэргийн нэгтгэл, ангиудад аюулгүй байдал, эрсдэлийн иж бүрэн шалгалт хийнэ Өчигдөр
Н.Алтаншагай: Одоо үед нэг эрийн гурван наадам байж болохгүй Өчигдөр
Ноос, арьс шир бэлтгэх үйлдвэрүүд зээл олгохоор боллоо Өчигдөр
Өрхийн эмнэлэгт хийх боломжтой түргэвчилсэн шинжилгээнүүд Өчигдөр