Онцгой гавьяа байгуулсан алба хаагчдад 16 сая төгрөгийн мөнгөн урамшуулал олголоо

М.Төгөлдөр
Өчигдөр

Монгол улсын Шадар сайдын 2018 оны 118 дугаар тушаалаар баталсан “Онцгой байдлын байгууллагын алба хаагчид онцгой гавьяа байгуулсан тохиолдолд мөнгөн урамшуулал олгох журам”-ыг үндэслэн 2018 оноос эхлэн онцгой гавьяа байгуулсан алба хаагчдад мөнгөн урамшуулал олгодог болсон. Энэ журмын дагуу тав дахь жилдээ гамшиг, осол, аюулт үзэгдлийн бүс болон хүний гоц халдварт өвчний голомтод аврах, хор уршгийг арилгах, сэргээн босгох ажиллагаа болон гамшигтай тэмцэх бэлтгэл, бэлэн байдлыг хангах, олон улсад албаны нэрийг гаргахад эр зориг, мэргэжлийн ур чадвар гарган оролцсон  алба хаагчдад тус бүрт 16 сая төгрөгийн мөнгөн урамшуулал олголоо.

ОБЕГ-ЫН ХАРЬЯА УУЛ УУРХАЙН АВРАХ 09 ДҮГЭЭР АНГИЙН ЭРЭН ХАЙХ АВРАХ САЛБАРЫН АВРАГЧ, АХЛАХ АХЛАГЧ Г.ЖАМЬЯН

Ахлах ахлагч Г.Жамьян нь Онцгой байдлын байгууллагад 13 дахь жилдээ үүрэг гүйцэтгэж байна. Ажиллах хугацаандаа 75 удаагийн дуудлагаар ажиллаж,  133 хүний амь насыг авран хамгааллаа. Тухайлбал, 2015 онд Хэнтий аймгийн Баян-Адарга суманд гарсан ослын дуудлагаар 300 метрийн гүний уурхайгаас 2 хүний амь нас, Дорноговь аймгийн Айраг сумын уурхайд осолдсон 2 иргэнийг хайгуул хийж 70 метрийн гүнээс 1 иргэнийг амь насыг аварч, 1 буцалтгүй нэрвэгдэгчийг гарган Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгч, Налайхын уурхайд тог тасарч агааргүй болсон 3 хүний амь насыг авран хамгаалсан. Мөн 2017 онд Налайх дүүргийн уурхайд гарсан уурхайн ослын дуудлагаар ажиллаж 4 иргэн, 2018 онд Налайхын уурхайд гарсан 3 удаагийн ослын дуудлагаар үүрэг гүйцэтгэн 9 хүний амь нас,  2019 онд 2 хүний амь нас, 2022 онд  ээлжнээс буугаад гэртээ харих замдаа шатаж байсан байшингаас 4-7 насны харгалзах хүнгүй үлдээсэн 3 хүүхдийн амь насыг авран хамгаалж, үүргээ нэр төртэй биелүүлж байна.  

ЗҮҮН БҮСИЙН ТӨВ-ДОРНОД АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗРЫН ГАЛ ТҮЙМЭР УНТРААХ, АВРАХ 52 ДУГААР АНГИЙН АВРАГЧ-ГАЛ СӨНӨӨГЧ, АХЛАГЧ Ч.ТЭРГЭЛ

            Ахлагч Ч.Тэргэл нь  Онцгой байдлын албанд 5 дахь жилдээ ажиллаж байна. Ажиллах хугацаандаа ахуйн болон ой, хээрийн гал түймэр, үер, усны ослын 56 удаагийн дуудлагаар 952 цагийн үүрэг гүйцэтгэхдээ 67 хүний амь нас, аж ахуй нэгж, байгууллага, ард иргэдийн 890 гаруй сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа. Мөн 25 айлын гэр, 28 хашаа саравч, 9550 гаруй  мал сүрэг, 1,5 сая га бэлчээр нутгийг гал түймэрт өртөх эрсдэлээс сэргийлж чадсан юм. Тэрбээр 2022 онд  ахуйн гал түймрийн голомтоос 11 хүний амь насыг аварч, утаажилтын бүсээс 40 иргэнийг гарган, аюулгүй байдлыг ханган ажиллалаа.

ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗРЫН ГАЛ ТҮЙМЭР УНТРААХ, АВРАХ 22 ДУГААР АНГИЙН САЛААНЫ ЗАХИРАГЧИЙН ТУСЛАХ, АХЛАХ АХЛАГЧ Р. ЭНХТҮВШИН

Ахлагч Р.Энхтүвшин нь Онцгой байдлын байгууллагад 15 дахь жилдээ үүрэг гүйцэтгэж байна.  Ажиллах хугацаандаа 1400 удаагийн томилгоот ээлжинд 32,256 цагийн үүрэг гүйцэтгэхдээ 456 удаагийн гал түймэр, 32 удаагийн гамшиг, ослын голомтод ажиллаж, 34 хүний амь нас, иргэн, аж, ахуйн нэгж, байгууллагын 4,1 тэрбум төгрөгийг авран хамгааллаа.  Тухайлбал,  Хараа голын эрэг дагуу завьт эргүүлээр үүрэг гүйцэтгэх хугацаандаа 3 хүн, цонхоор хүүхэд унах гэж байна гэсэн дуудлагаар 1 хүүхэд, автомашины төмөр хийцэд  хавчуулагдсан 1 иргэний амь насыг хамгаалж, холбогдох байгууллагад хүлээлгэн өгсөн.

БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗРЫН ЭРЭН ХАЙХ, АВРАХ БҮЛГИЙН АВРАГЧ-УСЧИН, АХЛАХ АХЛАГЧ Б.КҮНТУГАН

Ахлах ахлагч Б.Күнтуган нь Онцгой байдлын байгууллагад 8 дахь жилдээ ажиллаж байна. Аврагч-гал сөнөөгчөөр ажиллах хугацаандаа 156 удаагийн томилгоот ээлжинд гарч 3744 цагийн үүрэг гүйцэтгэн, 10  удаагийн ахуйн гал түймрийн дуудлагаар ажиллаж, албан газар, аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн 1,2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа. Харин усчин аврагчаар ажиллаж эхэлснээс хойш  2019 онд Сагсай сумын Даян багийн нуурт живсэн 20 тн тоосго ачсан стивер маркийн автомашиныг татан гаргах ажиллагааг 7 хоногийн хугацаатай зохион байгуулахад  30 метрийн гүнд 25 удаагийн шумбалт хийсэн бол 2021 онд  Хар нуур, Холбоо нуур, Бага түргэний хүрхрээд гарсан дуудлагаар 5-13 метрийн гүнд 15 удаагийн шумбалт хийж, 8 хүний цогцос, Хотон нуурт иргэн осолдсон дуудлагаар 5 удаагийн шумбалт хийж нуурын ёроолын 20 метрийн гүнээс буцалтгүй нэрвэгдэгчийг гарган Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.   Тэрбээр  2022 онд голын эрэг дагуу завьтай эргүүл болон явган эргүүлээр ажиллах хугацаандаа  2500 хүнд усны ослоос урьдчилан сэргийлэх санамж тарааж, гол, нуурын эрэг дагуу хараа хяналтгүй тоглож байсан насанд хүрээгүй 43 хүүхдийг эцэг, эхэд нь хүлээлгэн өгч, биеэ авч явах чадваргүй болсон 25 том хүнийг аюулгүй газарт хүргэж, 8 хүний амь насыг болзошгүй аюулаас хамгааллаа.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР


0
angry
1
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ж.Энхбаяр: Бид аюулыг тойрч гарах, нүүр тулбал даван туулж, тэсэж үлдэх цаг ирсэн 30 минутын өмнө
Д.Цогтбаатар: Шүүхээр бүх хэргийг нээлттэй хэлэлцдэг болох хуулийн төсөл өргөн барина 59 минутын өмнө
Ж.Бат-Эрдэнэ: Ногоон автобусны сонсголд 100 гаруй гэрч дуудна 1 цагийн өмнө
О.Батсүх: Б.Ганзоригийн яллагдагчаар татагдсан нь Л.Чинбаттай ямар ч хамааралгүй 1 цагийн өмнө
Халдвартын уулзвараас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ 1 цагийн өмнө
О.Номинчимэг: Хүүхдийн тоглоомын талбайн газар эзэмшигчдэд шаардлага хүргүүлнэ 1 цагийн өмнө
126: АН-ын шинэ горилогчдын жагсаалтыг Х.Эрдэнэбаатар үргэлжлүүлж байна 1 цагийн өмнө
Гурилын импортод квот тогтоохгүй байх зөвлөмжийг гаргалаа 2 цагийн өмнө
“Улаанбаатар марафон 2024” тавдугаар сарын 25-нд болно 2 цагийн өмнө
ЕТГ-ын дарга Я.Содбаатарын хүү С.Төгс-Очир хүний хүүхдийн тушаалыг өөрчлөөд БЗС-гийн тэтгэлгээр сурчээ 2 цагийн өмнө
Тавдугаар сард цахилгаан шугам тоноглолд засвар хийх хуваарь 5 цагийн өмнө
Нийтийн тээврийн зарим чиглэлд өөрчлөлт оруулжээ 5 цагийн өмнө
Замын-Үүд Эрээний авто замын хилийн боомт гурав хоног хаана 5 цагийн өмнө
Өнөөдрөөс эхлэн нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулагдах 35 байршил 6 цагийн өмнө
Ууланд аялж байсан иргэдийн нэг нь амь насаа алджээ 6 цагийн өмнө
УБЦТС-ын баруун талын авто замыг хааж засвар, шинэчлэлт хийнэ 6 цагийн өмнө
ЦАГ АГААР: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаан байна 6 цагийн өмнө
"Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг түшиглэн хөнгөн үйлдвэр хөгжүүлэх боломжтой" 22 цагийн өмнө
Нийслэлийн үнэт цаас гаргах тогтоолын төслийг баталлаа 23 цагийн өмнө
Замын-Үүд Эрээний авто замын хилийн боомт гурав хоног хаана 23 цагийн өмнө