"Эрдэнэс ТаванТолгой" ХК-ний гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нь 2022 оны наймдугаар сарын 12-ны өдөр буюу тухайн үед албан ажлаа хэрэгжүүлж байх үедээ нэр бүхий 16 хүнийг ажлын цагийн уян хатан менежментээр ажиллуулах тухай тушаал гаргасан байна.
Уг тушаалд ЭТТ-н Дотоод хяналт, эрсдлийн удирдлагын газрын захирал Х.Нурлат, Дотоод аудитын албаны ерөнхий аудитор Б.Отгонжаргал, Захиргаа, удирдлагын газрын дарга Х.Батсайхан тэргүүтэй 16 хүнийг уян хатан менежмент буюу цагийг нь ажилласанаар тооцон цалинг бүтэн тооцож өгөхөөр тусгасан байна.
Дашрамд дурьдахад эдгээр албан тушаалтан болон ажилчид сард 2-5 сая төгрөгийн цалин авдаг юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна