Монгол Улс, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хооронд байгуулсан “Санхүүгийн хэлэлцээр”-ийн хүрээнд хэрэгжиж байгаа “Монгол Улсад агаараас эрэн хайх, аврах нэгж байгуулах төсөл”-ийн хүрээнд Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 163 дугаар тогтоолоор байгуулагдсан Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр анги энэ оноос иргэдэд тусламж үйлчилгээ үзүүлж эхэлсэн.
Тус анги нь нисгэгч, инженер техникийн ажилтнуудыг шат дараатай бэлтгэн, сургалтын Cabri G-2 маркийн 1 нэгж нисдэг тэрэг, агаараас эрэн хайх, аврах ажиллагаа явуулах EC-145 маркийн 3 нэгж нисдэг тэрэгтэйгээр иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж, 42 удаагийн дуудлагаар 59 иргэнийг эрүүл мэндийн байгууллагад хүргэж, амь насыг нь авран хамгаалаад байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна