Дорнод аймгийн Матад сумын Буян-Өндөр багийн “Тархитын хошуу” гэдэг газраас иргэн Ц 2024.03.16-ны өдрийн 19:00 цагт айлын гэрээс гарч яваад сураггүй болсон тухай дуудлага 2024.03.18-ны өдрийн 10:00 цагт иржээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид Матад сум дахь Цагдаагийн тасгийн 10 алба хаагчтай хамтран Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын харъяат иргэн Ц-/48 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна