Төв цэнгэлдэхийн өмчийн маргааны асуудлыг АТГ-т шалгуулах хүсэлт гаргалаа

О.Шүрэнцэцэг
2024/03/26

1993 онд Төв цэнгэлдэх хүрээлэнг ягаан тасалбараар хувьчилж, 70 хувийг нийслэлд, 30 хувийг хувийн өмчид шилжүүлсэн. Харин 2004 онд нийслэлийн хувь эзэмшлийг 49, иргэн Т.Нямдаваагийн эзэмших хувийг 51 болгох шийдвэрийг НИТХ-аас бус “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн ТУЗ-өөр шийдсэн байдаг. Улмаар 2007 онд компанийн дүрэмд бус Т.Нямдаваагийн хүсэлтэд үндэслэн Улсын бүртгэлийн ерөнхий газар тус компанийг 100 хувь Т.Нямдаваагийн эзэмшил болгон бүртгэжээ. 

Ийнхүү 100 хувийн эзэмшилтэй болсноос хойш Төв цэнгэлдэх хүрээлэн орчмын газруудыг компанийн ТУЗ болон НИТХ-аар хэлэлцүүлэлгүйгээр шилжүүлж эхэлсэн байна. Иймд дээрх бүртгэлийн асуудлыг гэмт хэргийн шинж чанартай гэж үзэж буй тул Авлигатай тэмцэх газарт шалгуулах хүсэлт гаргалаа.

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдол хариуцсан орлогч О.Номинчимэг:

-Компанийн дүрэмд бус хүсэлтэд үндэслэн Төв цэнгэлдэх хүрээлэнг хувь хүний 100 хувь эзэмшилд бүртгэсэн. Энэ бүртгэл хүчин төгөлдөр бус бол түүнээс хойш “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн ТУЗ-өөс гарсан шийдвэрүүд ч мөн хууль бус. Түүнчлэн ТУЗ болон хувьцаа эзэмшигчдийн хурлаа огт зарладаггүй. Тиймээс уг бүртгэлийн асуудлыг АТГ-т шалгуулах гэж байгаа юм. Улсын бүртгэлийн ерөнхий газарт ч мөн хандсан бөгөөд хуулийн хугацаандаа хариу өгөх байх.

Нийслэлийн эзэмшлийг 49 хувь болгосон асуудлаар 2006 онд тухайн үеийн НИТХ-ын дарга хуулийн байгууллагад хандсан боловч амжилт олоогүй. Үүнд ч мөн нийслэлээс гарсан хуулийн баг дүн шинжилгээ хийж байна. Дүрэмдээ нийслэлийн эзэмшил 49 хувь ч бүртгэл дээрээ 100 хувь Т.Нямдаваагийн эзэмшил байгаад байгаа юм. 2020 онд энэ маргааны асуудлаар мөн ажлын хэсэг гарч ажиллаж байсан ч тодорхой үр дүн гараагүй байна. Иймд өнгөрсөн оны аравдугаар сараас эхлэн бид дээрх асуудлаар ажлын хэсэг гарган ажиллаж байгаа юм хэмээв.

Ташрамд, Төв цэнгэлдэх хүрээлэн нь анх спортын зориулалтаар олгосон 38.6 га талбайтай байсан ч өнөөдөр 12.6 га газар эзэмшилд нь үлдээд буй. Нийслэлийн үе үеийн Засаг дарга нар болон “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн удирдлагууд 2005 оноос хойш тус орчмын газрыг бусдад эзэмшүүлж, 29 аж ахуйн нэгжид олгосон байна. Түүнчлэн 2008 оноос хойш нийслэлээс 4.6 тэрбум төгрөг зарцуулан тус хүрээлэнд тохижилт, урсгал засвар хийсэн ч энэ хугацаанд 49 хувийг эзэмшиж буй нийслэлд зөвхөн 32.7 сая төгрөгийн ногдол ашиг хуваарилсан байна. 


1
angry
0
care
2
haha
2
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
193.192.116.74
2024/03/26
0
0
Дур зоргоороо, улсын газрыг өөрийн юм шиг бэлэглэнэ гэж байх уу? Арай дэндэнэ. Мөнгөөр л бүхнийг шийднэ шүү дээ. Нийслэл энэ тал дэндүү анхаарахгүй хандаж ирсэн нь харамсалтай
Хариулах
103.111.68.3
2024/03/26
0
0
саяны атг-ын бандид үүрэг өгөөд байна уу гүй юу аан???? бөөн шоу
Хариулах
202.126.90.108
2024/03/26
0
0
Сонгуулийн шоу биз
Хариулах
Шинэ мэдээ
Дөрвөн уулын тахилга боллоо 4 цагийн өмнө
Өвөрхангай, Багануур дүүрэгт амжилттай барилдсан бөхчүүдийн цолыг хүчингүйд тооцно 17 цагийн өмнө
Эхнэрээ хутгалж, амь насыг нь хөнөөжээ 17 цагийн өмнө
Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно 18 цагийн өмнө
Онтрегийн лиценз дээрх төрийн өмчийн хувь хэмжээг тогтоох асуудлуудаар хяналт шалгалтын түр хороо байгууллаа Өчигдөр
“Camerton-30” тоглолтонд дуулагдах 44 хит дууны PLAYLIST гарчээ Өчигдөр
Долоодугаар сард болох барилдаанууд Өчигдөр
Э.Содномпилжээ:Төр, түмнийхээ итгэлийг амжилтаар хариулах нь чухал Өчигдөр
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Өчигдөр
Монголд эмчлэгдэх боломжгүй хүүхдийн зүрхний мэс заслыг амжилттай хийлээ Өчигдөр
Option 1: GS25: Шууд чанаад ид! Солонгос амтыг “GS25”-аас Өчигдөр
Х.Нямбаатар: Эвдэрсэн замуудыг дулааны шугам зассан компанийн хөрөнгөөр засварлуулна Өчигдөр
Дүжингарав худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж шинэчилнэ Өчигдөр
Улаанбурхан өвчний өндөржүүлсэн бэлэн байдалтай холбогдуулан ХӨСҮТ бямба гарагт ажиллана Өчигдөр
Өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
“Нэткапитал Эй Би Эс” ТЗК Монголд анх удаа жилийн 20%-ийн хүүтэй нээлттэй ХБҮЦ-ны анхдагч арилжаагаа эхлүүлэн, цан цохилоо 2025/06/26
ХЗДХ-ийн сайд Л.Мөнхбаатар “Эрх зүйн ба шүүх эрх мэдлийн шинэтгэл: Өнөөгийн байдал ба ойрын ирээдүй” ОУ-ын ЭШХ-д оролцов 2025/06/26
Ирэх сард олгох мөнгөн тэтгэмжүүдийг наадмаас өмнө олгоно 2025/06/26
"ТЭЦ-III"-ын арын уулзварыг хааж, борооны ус зайлуулах шугам хоолой угсарна 2025/06/26
5 аймгийн 9 суманд гарсан 14 ой, хээрийн гал түймрийг унтраахаар ажиллаж байна 2025/06/26