“Mongolian jewellery & metall forum, expo-2024” эхэллээ

О.Шүрэнцэцэг
2024/04/11

Үнэт металл, үнэт чулуу, үнэт эдлэлийн салбарын нийт оролцогчдын үйл ажиллагааны уялдааг хангах, тэднийг бодлого зохицуулалтаар дэмжих, бүтээгдэхүүн үйлчилгээг нь олон нийтэд сурталчлах зорилгоор Санхүүгийн зохицуулах хороо, Үнэт металл, үнэт чулуу, үнэт эдлэлийн салбарын үндэсний мэргэжлийн нэгдсэн холбоо хамтран зохион байгуулж буй “Mongolian jewellery & metall forum, expo-2024” өнөөдөр нээлтээ хийлээ. 

Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Т.Цэрэнбадрал нэгдсэн арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Санхүүгийн зохицуулах хороо 2020 оноос санхүүгийн бус бизнес, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгчид болох үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчдийн салбарыг зохицуулж ирсэн бөгөөд нэлээдгүй ажлыг хийгээд байна. Тухайлбал, салбарын зохицуулалтын орчныг бүрдүүлэх хүрээнд холбогдох журмуудыг баталж, оролцогчдоо бүртгэлжүүлэх ажлыг амжилттай зохион байгуулсны үр дүнд өнөөдрийн байдлаар 52 хуулийн этгээд, 434 иргэн тусгай зөвшөөрөлтэйгөөр үйл ажиллагаагаа эрхэлж байна. Мөн холбогдох төрийн байгууллагуудтай хамтран салбарын мөнгө угаах болон тероризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх эрсдлийн үнэлгээг Дэлхийн банкны аргачлалын дагуу хийхэд 2020 онд дундаж, 2022 онд дунджаас бага гэсэн үнэлгээ гарсан байна. Үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчдийн салбар нь салбар дундын зохицуулалттай тул алсыг харсан, олон улсын жишиг, сайн туршлага, судалгаа шинжилгээнд тулгуурласан хөгжлийн бодлогыг тодорхойлж, бизнес, хөрөнгө оруулалтын орчинг сайжруулах, хэрэглэгч, үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалахад оролцогч байгууллагуудын оролцоо, хамтын ажиллагаа, арилжаа эрхлэгчдийн идэвх нэн чухал ач холбогдолтой билээ.

Өнөөдрийн форумд Санхүүгийн зохицуулах хорооноос гадна Монголбанк, Соёлын яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Стандарт хэмжил зүйн газар, Оюуны өмчийн газар, Ашигт малтмал, газрын тосны газар, Үнэт металл, үнэт чулуу, үнэт эдлэлийн салбарын үндэсний мэргэжлийн нэгдсэн холбоо зэрэг олон байгууллага оролцож байна. Хэдийгээр өнгөрсөн хугацаанд хийж, хэрэгжүүлсэн ололт, амжилт их хэдий ч тулгамдсан асуудал ч цөөнгүй. Түүхийн эдийн гарал үүсэл, үнэ, сорьцийн баталгаажилт, татвартай холбоотой шийдэл хайсан нэлээдгүй асуудал бий. Иймд хамтдаа форумаар тулгамдсан асуудлаа ярилцаж, цаашид хөгжих боломж, олон улсын жишиг, сайн туршлагын талаар санал солилцоно гэдэгт итгэлтэй байна. Санхүүгийн зохицуулах хороо ч цаашид салбарынхаа бизнесийн орчныг таатай, өрсөлдөөнийг дэмжиж санхүүгийн бус бизнес, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгчид хөрөнгө оруулагчид, мэргэжлийн оролцогчид, үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалах улмаар салбарын бие даасан хуулийг өргөн барих, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын зах зээлд итгэх итгэлийг нэмэгдүүлэх, цахим технологид суурилсан бүтээгдэхүүн, үйлчилгээг бодлогоор дэмжих, ухаалаг, хүртээмжтэй, тогтвортой зах зээлийг хөгжүүлэхийн төлөө ажиллах болно. Ингээд “Mongolian jewellery & metall forum, expo-2024” нэгдсэн арга хэмжээний үйл ажиллагаанд амжилт хүсье” гэсэн юм.


Үнэт металл, үнэт чулуу, үнэт эдлэлийн салбарын форум гурав дахь жилдээ болж байна. Энэ удаагийн арга хэмжээний онцлог нь гэвэл үнэт металл, үнэт чулуу, үнэт эдлэлийн салбарт тулгамдаж буй асуудал, сорилт, шийдлийг хамтаараа хэлэлцэн салбарын цаашдын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох зорилгоор салбар хуралдаан, хэлэлцүүлгийг явуулж байна. Тодруулбал “Үнэт металлын салбар дахь олборлолт ба боловсруулалт”, “Үнэт металлын салбар дахь үйлдвэрлэл, үйлчилгээ”, “Үнэт металлын салбар дахь арилжаа, хөгжих боломж” сэдвийн хүрээнд өрнөлөө. Маргааш үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчдийн бүтээгдэхүүн, үйлчилгээ болон уран дархчуулын уран бүтээлийн үзэсгэлэн “Мишээл экспо” олон улсын худалдааны танхимд нээлтээ хийх бөгөөд хоёр өдөр үргэлжлэх юм. 



0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 3 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 20 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 21 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 21 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ Өчигдөр
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ Өчигдөр
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ Өчигдөр
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо Өчигдөр
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Өчигдөр
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 2026/07/21
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 2026/07/21
Зарим нутгаар аадар бороо орно 2026/07/21
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20