Хөдөөгийн эмч, мэргэжилтнийг дэмжих шийдвэрүүд гаргалаа

О.Шүрэнцэцэг
2024/05/25

Манай улсын хувьд хүн амын 46 орчим хувь нь алслагдсан хөдөө орон нутагт амьдардаг. Тэдний дийлэнх нь нүүдлийн мал аж ахуй эрхэлдэг онцлогт нийцүүлэн эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээг хүргэх хүний нөөцийн бодлогыг тодорхойлох нь нэн чухал. 

Бусад улс орнууд 10,000 хүнд ногдох эрүүл мэндийн мэргэжилтний тоогоор хүний нөөцийн хүртээмжийг үнэлдэг. Харин өргөн уудам газар нутагт тархай бутархай суурьшсан хөдөөгийн хүн ам олонтой манай улсын хувьд нэгж талбай нутаг дэвсгэрт ногдох эрүүл мэндийн мэргэжилтний тоогоор үнэлэх нь тэгш бус байдлыг илүү тодорхой илэрхийлж чадна гэж үздэг.   

Энэ тооцооллоор 1000 км2 газар нутагт тусламж үйлчилгээ үзүүлж буй эрүүл мэндийн мэргэжилтний тоо Улаанбаатар хотод 2000 гаруй, аймгийн төвд 500 орчим, харин суманд 10 хүрэхгүй байна. 

Сүүлийн 10 гаруй жил багийн бага эмч бэлтгээгүйн улмаас өнөөгийн байдлаар хөдөөгийн нийт багийн 36 хувьд  эмч дутагдалтай. Тиймээс багийн эмч бэлтгэх үйл ажиллагааны доголдлыг засах алхмуудыг Эрүүл мэндийн яам Боловсрол, шинжлэх ухааны яамтай хамтран хийж эхлээд байна. 

Нэн тэргүүнд Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаалаар баталдаг мэргэжлийн индексээс бага эмчийг хассаныг дахин сэргээж, бага эмч бэлдэх мэргэжлийн анги нээх тухай 2 сайдын хамтарсан тушаал гаргах аж.

Мөн хөдөө, орон нутагт эмнэлгийн мэргэжилтнийг тогтвор суурьшилтай ажиллуулах хөшүүрэг болгон Эрүүл мэндийн сайдын 2024 оны А/217 дугаар тушаалаар сум, тосгоны ЭМТ, багт ажиллаж байгаа эмнэлгийн мэргэжилтэнд мэргэжлийн зэрэг олгох, ахиулах хугацааг тооцохдоо ажилласан 1 жилийг 1.5 жилтэй дүйцүүлж, ажилласан жилийн шаардлагыг 50 хувиар бууруулах шийдвэр гаргалаа. 

Түүнчлэн Эрүүл мэндийн сайдын 2024 оны А/224 дүгээр тушаалаар сум, тосгоны ЭМТ, багт 20 ба түүнээс дээш жил ажиллаж байгаа эмнэлгийн мэргэжилтний байгууллагын тодорхойлолт, ажлын тайланг үндэслэн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг 5 жилийн хугацаагаар сунгаж байхаар шийдвэрлэлээ. 

Багийн эмчийн ажиллах нөхцөл болон нийгмийн баталгааг сайжруулах талаар Эрүүл мэндийн сайдын 2024 оны А/24 дүгээр тушаалаар багийн эмчийн унааны шатахууны норм сард 5 л байсныг 6 дахин нэмэгдүүлж, эмч нарыг 2 жил тутамд дулаан хувцсаар хангаж байхаар болсон. 

Багийн эмчээр тогтвор суурьшилтай 3 ба түнээс дээш жил тасралтгүй ажиллаж буй бол Улсын хоёрдугаар төв эмнэлэгт дараалал харгалзахгүй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх журмыг баталж, улсын хэмжээнд бүх багийн эмчийг шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгсэл бүхий яаралтай тусламжийн богцоор бүрэн хангалаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 11 минутын өмнө
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 16 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 18 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 18 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 20 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 22 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 22 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 22 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 22 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 23 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 2026/07/21
Зарим нутгаар аадар бороо орно 2026/07/21
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20