Баруун бүсэд дэвшигчид Эрдэнэбүрэнгийн УЦС-аар гол “оноо”-гоо авна

О.Шүрэнцэцэг
2024/05/25

МАН-аас баруун бүс рүү илгээх 10 нэр дэвшигчээ тодруулсан. Сонгуулийн тогтолцооны өөрчлөлтөөр буюу том тойрогт Ховд, Завхан, Говь-Алтай, Увс аймагт 10 нэр дэвшигч өрсөлдөх боломжтой.

Эрх баригч намаас тус намын генсек Д.Амарбаясгалан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил хариуцсан зөвлөх З.Мэндсайхан, Эрүүл мэндийн сайд асан С.Энхболд, УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг, Б.Баярсайхан, С.Бямбацогт, Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн. Мөн Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаа, Татварын ерөнхий газрын дарга асан Б.Заяабал нар баруун бүсэд нэр дэвших эрхээ өвөртлөөд байгаа.

Мөн сөрөг хүчин, ХҮН, Үндэсний эвсэл, бие даагч гээд олон өрсөлдөгч бий. 

Нам, эвсэл бүхэн ард түмнээс “кок” авах арга зам эрэлхийлж байгаа энэ үед эрх баригч намаас баруун бүс рүү нэр дэвшигчдийн оноо авах гол ажлуудын нэг нь яах аргагүй Эрдэнэбүрэнгийн УЦС байх юм. Хагас зуун жил гацаад байсан Эрдэнэбүрэнгийн УЦС ажил хэрэг болох юм бол баруун таван аймаг эрчим хүчний хараат байдлаас гарах боломжтой. 

Монгол Улс эрчим хүчнийхээ 70 гаруй хувийг дотооддоо үйлдвэрлэж үлдсэнийг нь гаднаас авч манай улс жилд 200 цэцэрлэг барих мөнгийг эрчим хүчний төлбөрт хойд хөршид төлдөг гэсэн тооцоолол бий. Хэрэв Эрдэнэбүрэнгийн УЦС баригдчих юм бол бүс нутагт эрчим хүчний хангалттай хэмжээний нөөц бий болж хөнгөн үйлдвэр, аж үйлдвэр хөгжиж ажлын байр бий болох олонболомж нээгдэнэ. Харин энэ боломжийг бүрдүүлэх, томоохон төслийг авторлож чадах улстөрч баруун бүсэд нэр, нүүртэй очино гэсэн үг. 

Тэгвэл 60 жил гацаж дуншсан Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төслийн бүтээн байгуулалтын ажил энэ хавар эхлэх бололтой. 

Өөрөөр Хэлбэл, Баруун Бүсэд Нэр Дэвшиж Буй Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хөдөө Аж Ахуй, Хөдөөгийн Хөгжил Хариуцсан Зөвлөх З.Мэндсайхантай Энэ Төсөл Байнга Холбогдож Ирсэн. З.Мэндсайхан Эрчим Хүчний Яамны Төрийн Нарийн Бичгийн Дарга Байхдаа Эрдэнэбүрэнгийн УЦС-Ын Төслийн ТЭЗҮ-Г Боловсруулж, Хөрөнгө Оруулалтыг Нь Татаж Байсан. 

Эрчим хүчний яаманд байхдаа байсхийгээд Ховд руу, Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг яриад явчихдаг гэж хэвлэл “цоллуулж” байв даа. Сүүлд Ерөнхийлөгчийг хүртэл дагуулаад оччихсон явсан билээ.

Мөн Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаа энэ төслийг урагшлуулж идэвхжүүлэх үүрэг даалгавраар тус аймагт томилогдон очсон гэхэд болно. Түүнчлэн Ховд аймгаас сонгогдсон  УИХ-ын гишүүн С.Бямбацогт мөн л Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төслийг урагшлуулах ёстой гэсэн байр суурийг илэрхийлж ирсэн. Тиймээс МАН-ын гишүүдын баруун бүсээс УИХ-д суух “мандат”-аа өвөртлөх хамгийн гол сэдэв нь  Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төсөл байх нь.

Энэхүү бүтээн байгуулалт 290 сая ам.долларын өртөгтэй буюу энэ зуунд баруун бүсэд хийгдэж буй хамгийн том төсөл бөгөөд энэ хавар эхэлж таван жил үргэлжилнэ гэсэн хүлээлт, төсөөлөлтэй байгаа аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ 


0
angry
1
care
4
haha
2
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (11)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.9.90.100
2024/05/27
0
0
ЗУДНААР НОХОЙ ТАРГАЛНА ГЭЖ..
Хариулах
2405:5700:300:e789:2dba:b910:7e4:5d11
2024/05/27
0
0
Ёстой лидр хулгайч нар чинь энд байгаан бишүү Чой хүн бя энхбо гэх мэт
Хариулах
202.70.44.46
2024/05/27
0
0
Хуучныхан дан хулгайчууд сонгоод нэмэргүй
Хариулах
202.70.44.46
2024/05/27
0
0
Эдгээрт сонгох хүн байхгүй ээ
Хариулах
202.21.114.170
2024/05/27
1
0
buzaruud. hulgaichid. bertegchid, jujigchid. ed nariigaa songovol tegeed duus duus
Хариулах
2405:5700:311:497e:99ae:177c:d599:cfc
2024/05/27
0
1
З.Мэндсайхан, Э.Болормаа хоёрыг сонгох хэрэгтэй юм.
Хариулах
202.9.40.56
2024/05/26
1
0
Сонгох хүн алга бүгд хулгайчууд байн шүү дээ.
Хариулах
2405:5700:301:237:d18f:1052:9da6:31d1
2024/05/26
1
0
Арарбаясгалан бол хөгжлийн гацаагч шүү
Хариулах
202.55.182.219
2024/05/25
2
0
Сонгохгүй байхад л эд яахюм одоо л хэрсүү байх хэрэгтэй дээ. Эдний хоосон үгэнд итгээд сонговол ёстой хохьчин болно шүү. 4жилд тавьдаг дүнгээ бүгдийг нь сонгохгүй тавьбал хөгжлийн саад зангилаа талигдлаа л гэсэн үг Баруун бүсийн сонгогчдод амжилт
Хариулах
202.126.89.161
2024/05/25
1
2
Амурбаясгалан худлаа гар шүү
Хариулах
2405:5700:300:9e1e:dd37:bdff:a3fe:2309
2024/05/25
1
1
амарбаясгалан шал худлаа сда залижин новш
Хариулах
Шинэ мэдээ
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 8 минутын өмнө
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 16 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 18 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 18 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 20 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 22 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 22 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 22 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 22 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 23 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 2026/07/21
Зарим нутгаар аадар бороо орно 2026/07/21
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20