Реппэр DESANT: 100 хувь хип хоп, энтертайнмент, шоу тоглолтыг үзүүлнэ

О.Шүрэнцэцэг
2024/05/29

Монголын хип хоп ертөнцөд төдийгүй олон улсад нэр хүнд, байр сууриа олсон реппэр DESANT ирэх 6 дугаар сарын 8-ны өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд "Big Fish" хэмээх бие даасан тоглолтоо хийхээр товлон, бүх цаг үеийн фенүүддээ бэлэг бариад байгаа билээ. Уг тоглолттой холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл өгөх зорилготой хэвлэлийн бага хурал өнөөдөр (2024.05.28) Төв цэнгэлдэх хүрээлэнд боллоо. 

Хэвлэлийн хурлын үеэр реппэр DESANT "6 дугаар сарын 8-нд миний "Big Fish" тоглолт зохион байгуулагдах гээд бэлтгэл ажил ид дундаа өрнөж байна. Энэхүү тоглолт маань миний гурав дахь бие даасан тоглолт. Гэсэн ч том хэмжээний, задгай талбайд хийж байгаа анхны маань тоглолт болж байна. Эхний тоглолт маань 2014 онд болж байсан. Үүнээс 10 жилийн дараа ийнхүү том хэмжээний шоу тоглолтоо хийж байна. 

Тоглолтын онцлог нь 100 хувь хип хоп тоглолт болно. Тоглолтын найруулга болон тайз, хөгжим зэрэгт анхаарлаа түлхүү хандуулан ажиллаж байна. Зүгээр нэг концерт гэхээсээ илүүтэй энтертайнмент, шоу тоглолт гэдэг утгаар нь хүргэхээр зорин ажиллаж байна.

Тоглолт маань эхнээсээ дуусах хүртлээ зохиолын дагуу явна. Хийсэн дуу болон видео клипээ нийлүүлэн нэгэн түүх болгон өгүүлэх маягаар найруулж байгаа. Карьерийнхаа туршид хийсэн чухал гэж бодсон дуунуудаа дуулах болно. Мөн өнгөрсөн хугацаанд хамтарсан артистуудтайгаа хамт тайзнаа гарна. Тоглолтоос өмнө хоёр видео гаргахаар төлөвлөж байна.

Зочин уран бүтээлчдийн нэр гарсан байгаа. Эдгээр уран бүтээлчдээс гадна нэр нь бичигдээгүй уран бүтээлчид маань мөн хүрэлцэн ирнэ. 

"Big Fish" тоглолт маань өдрийн 15:00 цагийн үеэс эхлэн үзэгчдээ оруулан, энэ хугацаанд DJ нар өөрсдийн сетүүдээ толилуулна. 18:00 цагаас эхлэн шинэ, залуу уран бүтээлчид өөрсдийн уран бүтээлээсээ танилцуулж, шөнийн 24:00 цагийн үед тоглолтоо дуусгана хэмээн төлөвлөөд байна. 

Тоглолтын үеэр "HOOD" дууг бүрэн бүрэлдэхүүнээрээ дуулах гэж байгаа. Энэ дуугаар өсөж хүмүүжсэн олон хүн байдаг болов уу гэж бодож байна. Анх удаа хамт энэхүү дуугаа тайзнаа дуулна гэхээр догдлол өндөр байна" гэлээ.

 

 

"Big Fish" тоглолтын Ерөнхий продюсер Халзаа буюу М.Даваасүрэн "Тайз дэлгэц, тоног төхөөрөмж зэргийг өндөр түвшинд байхаар төлөвлөн ажиллаж байна. Өмнө нь Монголд засагдаж байгаагүй өндөр буюу 30 метрийн өндөртэй тайз засаж байгаа. Хөгжим, гэрэлтүүлэг тал дээр улсдаа байгаа хамгийн шилдэг бүхнийг цуглуулж байгаагаараа онцлог. Тоглолтын үеэр мөн олон олон сюрпризүүдийг задлах болно. Уг тоглолтыг 5 жилийн өмнөөс төлөвлөсөн. Тиймээс чанарын өндөр түвшинд зохион байгуулахаар хичээн ажиллаж байна" гэв. 

 

 

Тайзны найруулагч Baja буюу Б.Батцэрэн "Тоглолтын тайз өмнө нь Монголд засагдаж байгаагүй өндөр тайз болно. Тайзны багийн хувьд энэ төрлөөр манай улсад үйл ажиллагаа явуулж буй бүхий л байгууллагууд баг болон ажиллаж байна. Бүгд аюулгүй байдлаа ханган, тоглолтын зохион байгуулалтын нэг шатаар ахиулахын төлөө хамтран ажиллаж байгаа" гэв. 

Энэхүү тоглолтын хувьд Ерөнхий найруулагчаар SKIN entertainment-ийн найруулагч Б.Анар, ерөнхий продюсерээр Халзаа буюу М.Даваасүрэн, тайзны найруулагч Baja буюу Б.Батцэрэн зэрэг чадварлаг баг ажиллаж байгаа нь маш том хүлээлт үүсгэж байгаа билээ. Б.Анарын хувьд Улсын их баяр наадмын нээлт, хаалтын найруулагчаар ажиллаж байсан ба урлагийн маш олон тоглолтыг найруулж байсныг үзэгчид андахгүй. Харин Халзаа буюу М.Даваасүрэн сүүлийн үед залуусыг хошууруулж буй "Зуны зугаа", "Triple X", "Triple X hit Awards" зэргээрээ хэдийнэ танигдсан продюсер билээ.  

 

 

Реппэр DESANT-ын хувьд 19 жил тасралтгүй уран бүтээл хийж ирсэн. Хип хоп урсгалд шинэ тэсрэлт авчирсан Gangsta Service, Click click boom бүлгэмийг үүсгэн байгуулалцаж байсан ба одоо цагт хамгийн өндөр нэр алдарт хүрээд буй "Тоонот" рекордсыг үүсгэн байгуулагчдын нэг гэдгийг олон нийт андахгүй. Мөн тэрбээр реп, хип хоп урсгалд шинэ үеийг төрүүлж чадсан "Hustla Music", "Backyard" зэрэг төслүүдийг санаачлан хэрэгжүүлж, Thunderz, Black, Mekh Zakhq, Maberrant гэх мэт олонд танигдаад буй артистуудын гарч ирэх замыг засаж байсан түүхтэй.

Удаан хугацаанд бодож, төлөвлөсөн энэхүү тоглолтоо реппэр DESANT "Өөрийн карьерын нэрийн хуудас" хэмээн мэдэгдэж байгаа ба өнгөрсөн бүх цаг хугацааныхаа уран бүтээл, өсөлт хөгжлийг илэрхийлэн 6 хэсэгт хуваан харуулах бөгөөд бүх үеийн хамтрагчид нь тоглолтод оролцож, 2007 оноос хойш гаргасан шилдэг уран бүтээлүүдээр түймэр тавьж, олон олон сюрприз барихаа амлаад байна. 

Тоглолтын тасалбарыг: shoppy.mn Big fish official concert GS25 сүлжээ дэлгүүрийн бүх салбараар худалдаалагдаж байна. 

Дэлгэрэнгүй мэдээллийг: 89980000, 99197150 

Мэдээлэлд ашиглагдсан гэрэл зургийг: MPA 

 

 


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно 25 минутын өмнө
​ Шинэ хоршоо хөдөлгөөнд хамрагдсан малчид улсын төсөвт 500 гаруй сая төгрөгийн татварын орлого төвлөрүүлсэн байна 13 цагийн өмнө
Имарт (Скай Хайпермаркет ХХК) Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжээр дахин шалгарлаа 16 цагийн өмнө
Элчин сайдын яам, дипломат төлөөлөгчийн газрын байр, түүний ойр орчимд дрон нисгэхийг хориглоно 16 цагийн өмнө
Ой, хээрийн гал түймэртэй тэмцэх, шуурхай хариу арга хэмжээ авахад шаардлагатай 6,7 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана 17 цагийн өмнө
“Шунхлай" группийн 8 компани “ТОП-100” ААН-ээр шалгарч өмнөх амжилтаа бататгав 17 цагийн өмнө
Т.Аубакир: Тэтгэврийн зээлийг 100 хувь олгох шийдвэрийг өнөөдөр гаргалаа 18 цагийн өмнө
Танилц: Үндэсний их баяр наадмын хөтөлбөр 19 цагийн өмнө
Улаанбурхан өвчний 902 тохиолдол гэрээр эмчлүүлж байна 19 цагийн өмнө
Тайзанд даруулсан хүүхдүүд болон нэг иргэн хөнгөн гэмтжээ 20 цагийн өмнө
137,740 өрх үерт өртөх эрсдэлтэй байна 20 цагийн өмнө
МИАТ ТӨХК Шанхай чиглэлийн нислэгээ нээлээ 22 цагийн өмнө
Нийт нутгийн 51 хувь гантай, гандуу байна 23 цагийн өмнө
Унадаг дугуйтай бага насны хүүхэд ачааны машинд дайруулж амь насаа алджээ Өчигдөр
Засгийн газар ээлжит бусаар хуралдана Өчигдөр
​Дундговь, Өвөрхангай аймагт газар хөдөлсөн байна Өчигдөр
Улаанбаатарт бага зэргийн бороо орно Өчигдөр
MONGOLIA FASHION WEEK- 2025: Хувцас үйлдвэрлэл, загварын салбарын алсын харааг хамтдаа тодорхойлъё Өчигдөр
Сонгинохайрхан дүүрэг Вонжу хоттой хамтран ажиллана Өчигдөр
Баруун бүсийн эрчим хүчний есөн компанийг нэгтгэж дөрөв болголоо Өчигдөр