Нийслэлийн цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн алба хаагчид гол усны аюулаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлж байна. Мөн туул голын эрэг орчмоор амарч буй иргэдэд, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр яриа таниулга хийж ажиллажээ. Иймд иргэд их баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх амралтын өдрүүдэд гол усны ойролцоо аялаж, зугаалахдаа Нийслэлийн цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн алба хаагчдын өгч буй сэрэмжлүүлэг, зөвлөмжийг мөрдөж осол, эндэгдэлгүй сайхан наадаарай.Харин өнгөрсөн онд зөвхөн наадмын өдрүүд буюу 07 дугаар сарын 11-ээс 07 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл нийт 9 хүн усанд осолдсоноос нийслэлд 4, орон нутагт 5 хүн болгоомжгүй байдлаар эндсэн.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна