Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсээс ойрын өдрүүдэд 30 гарсан хэмийн дулаан байгаа. Энэ өдрүүдэд амралт,аялал зугаалга хэлж, хэт халуун өдрүүд үргэлжилж байгаа тул иргэд та бүхэн амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэхдээ гол, усны ойролцоо амарч зугаалахгүй байх хэрэгтэй. Мөн бага насны хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах, голын эрэг дагуу хүүхдийг явуулахгүй, тоглуулахгүй байх, согтууруулах ундаа хэрэглэхгүй бахй нь чухал. Түүнчилэн байгаль орчныг бохирдуулахгүй байх, тээврийн хэрэгслийн жолооч нар баталгаатай зам, гүүрээр зорчиж гол усанд унах, осолдох эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна