ТҮЙМЭР УНТРААХ АЖИЛД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ ЦУВАА ЭРДЭНЭТЭЭС ХӨДӨЛЛӨӨ


Орхон аймгийн Онцгой комисс шуурхай хуралдаж Сэлэнгэ аймгийн Ерөө суманд гал унтраахаар ажиллаж байгаа Онцгой байдлын газрын алба хаагчдад тусламж хүргэхээр боллоо. Өнөөдрийн байдлаар Булган аймагт хоёр, Сэлэнгэ аймагт найм, Төв аймагт зургаан түймэр гарч байна. Уг түймрийг унтраах ажилд Орхон, Дархан, Сэлэнгэ, Булган, Дорноговь, Дундговь, Нийслэлийн Онцгой байдлын аврах ангиудаас 600 орчим алба хаагч ажиллаж байна. Эдгээрийн 30 нь Орхон аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид бөгөөд тэд Сэлэнгэ аймгийн Ерөө суманд гарсан түймрийг унтраах ажиллагаанд оролцоод тав хонож байгаа аж.

Аймгийн ОБГ-ын дэд дарга Д.Золжаргал хэлэхдээ "Түймэр унтрааж буй алба хаагчдын гурав хоногийн хүнс дууссан. Мөн гутал, бээлий, амны хаалт, даавуун хувцас, гар чийдэн, ус зөөвөрлөх савны хэрэгцээ маш их байна" гэсэн юм.

Иймд аймгийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Д.Батлут Онцгой комиссын гишүүдэд үүрэг даалгавар өгсөний дагуу лаазалсан хүнсний бүтээгдэхүүн, амны хаалт, бээлий, цэвэр ус, бэлэн бүтээгдэхүүн их хэмжээгээр бэлтгэж, Зэвсэгт хүчний 186, 110-р ангиас түймэр унтраахад шаардлагатай багаж хэрэгслийг татан төвлөрүүллээ. Мөн маргааш буюу энэ сарын 17-оос аймгийн хэмжээнд амралт зугаалгаар явахыг хориглох, явсан тохиолдолд амралтын газарт амрах талаар захирамж гаргахаар боллоо. Түүнчлэн түймэрт ажиллаж буй алба хаагчдад туслах аян өрнүүлсэн залуучуудын цуглуулсан тусламжийн зүйлсийг дээр дурдсан зүйлстэй нэгтгэж Сэлэнгэ аймгийн Ерөө суманд хүргэхээр замдаа гарлаа. Эдгээрийг хүргэхээр аймгийн Засаг дарга Д.Батлут, Орлогч С.Батжаргал тэргүүтэй албаны хүмүүс тус сумыг зорьсон юм.

Мөн уг ажилд "Эрдэнэт үйлдвэр" ХХК-аас ачааны автомашин, 100 литр шатахуун, цэвэр ус, хувцас хэрэглэл, ус зөөхөд зориулж 1 тоннын багтаамжтай 20 ширхэг савыг хандивлаж хамтран ажиллаж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Халуун ус хязгаарлах байршлууд 29 минутын өмнө
Ерөө суманд мотоциклтэй хоёр хүн усанд боогдсон байсныг завиар тээвэрлэн гаргажээ 43 минутын өмнө
Б.Пүрэвсүрэн: Засгийн газрын сайд нь давуу эрхээ ашиглаж бизнесээ амжилттай явуулаад байх нь дипломат ёсонд нийцэхгүй 44 минутын өмнө
Энэ Лхагва гарагт олгох мөнгөн тэтгэмжүүд хуваарь 50 минутын өмнө
Нутгийн хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орж, нутгийн зүүн хагаст салхитай байна 1 цагийн өмнө
Аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд МАН 100 хувь ялалт байгуулжээ 11 цагийн өмнө
Н.Учрал: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо байгуулах нь “Хүн төвтэй бодлого”-ын бодит илрэл юм 16 цагийн өмнө
Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст бороо, уулаараа нойтон цас орж, сэрүүхэн байна 18 цагийн өмнө
“Хамтдаа босго давъя” анхдугаар Их хурлын салбар хэлэлцүүлэг эхэллээ 20 цагийн өмнө
МАРГААШ: ​Орон сууц захиалж хохирсон иргэдийн асуудлаар өргөдлийн байнгын хороо хуралдана 20 цагийн өмнө
Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг шинэчлэхийг 317 хүн дэмжиж гарын үсэг зуржээ 21 цагийн өмнө
УИХ-ын дарга С.Бямбацогт “ДЦС-3” ТӨХК-д ажиллаж өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа 21 цагийн өмнө
Намын анхан шатны байгууллагын идэвх, зохион байгуулалтад анхаарахыг хүслээ 23 цагийн өмнө
Хангайн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Дулааны талын услалтын системийг наймдугаар сарын 30-нд ашиглалтад оруулна Өчигдөр
COP17 эхлэхэд 57 хоног үлдлээ Өчигдөр
Өмнөговь аймагт 432 зөрчил илрүүлж, зарим ААН-ийн үйл ажиллагааг зогсоожээ Өчигдөр
Үнийн өсөлт улсын хэмжээнд 11.2 хувь хүрлээ Өчигдөр
Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга" тэмцээний хошой медальтан боллоо Өчигдөр
Ирэх даваа гарагт цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр