ДӨРВӨН ТҮЙМРИЙГ ЦУРМАНД ОРУУЛААД БАЙНА


Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ аймгийн Ерөө, Мандал, Хүдэр, Төв аймгийн Батсүмбэр, Эрдэнэ сумдын нутагт түймэртэй байна.

Эдгээрээс Сэлэнгэ аймгийн Мандал сумын Төмөр замчид багийн Гүнжийн даваа гэдэг газар гарсан түймрийг өчигдөр буюу энэ сарын 16-нд бүрэн унтрааж "Хандгай нуруу" ойн нөхөрлөлд хүлээлгэн өгсөн.

Харин Төв аймгийн Батсүмбэр сумын Цацралтын ам, Цогт-Өндөр багийн "Мухар", Үдлэг багийн "Харуул толгой" гэдэг газруудад гарсан гурван түймэр, Булган аймгийн Гурванбулаг сумын "Усны ам" гэдэг газар гарсан нэг түймэр, нийт дөрвөн түймрийг цурманд оруулаад бүрэн унтраахаар ажиллаж байна.

Цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс ирүүлсэн мэдээгээр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын түймрийн голомтод 0.9 мм хур тунадас 01:00 цаг, Хүдэр суманд 0.3 мм хур тунадас 20 минут, Мандал суманд 4 мм хур тунадас 20 минут, Төв аймгийн Батсүмбэр суманд 0.5 мм хур тунадас 20 минут, Эрдэнэ суманд 0.9 мм хур тунадас 20 минут, Булан аймгийн Сэлэнгэ суманд 0.7 мм хур тунадас 01.00 цаг, Гурванбулаг суманд 1 мм хур тунадас 20 минут тус тус орсон байна. Мөн хангайн уулархаг бүс нутгаар 2017.07.17-ны хур тунадас орох төлөвтэй байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
МАН, АН-ын бүлэг, ХҮН намын зөвлөл хуралдана 56 минутын өмнө
Халуун ус хязгаарлах байршлууд 2 цагийн өмнө
Ерөө суманд мотоциклтэй хоёр хүн усанд боогдсон байсныг завиар тээвэрлэн гаргажээ 2 цагийн өмнө
Б.Пүрэвсүрэн: Засгийн газрын сайд нь давуу эрхээ ашиглаж бизнесээ амжилттай явуулаад байх нь дипломат ёсонд нийцэхгүй 2 цагийн өмнө
Энэ Лхагва гарагт олгох мөнгөн тэтгэмжүүд хуваарь 2 цагийн өмнө
Нутгийн хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орж, нутгийн зүүн хагаст салхитай байна 2 цагийн өмнө
Аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд МАН 100 хувь ялалт байгуулжээ 12 цагийн өмнө
Н.Учрал: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо байгуулах нь “Хүн төвтэй бодлого”-ын бодит илрэл юм 17 цагийн өмнө
Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст бороо, уулаараа нойтон цас орж, сэрүүхэн байна 20 цагийн өмнө
“Хамтдаа босго давъя” анхдугаар Их хурлын салбар хэлэлцүүлэг эхэллээ 22 цагийн өмнө
МАРГААШ: ​Орон сууц захиалж хохирсон иргэдийн асуудлаар өргөдлийн байнгын хороо хуралдана 22 цагийн өмнө
Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг шинэчлэхийг 317 хүн дэмжиж гарын үсэг зуржээ 22 цагийн өмнө
УИХ-ын дарга С.Бямбацогт “ДЦС-3” ТӨХК-д ажиллаж өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа 23 цагийн өмнө
Намын анхан шатны байгууллагын идэвх, зохион байгуулалтад анхаарахыг хүслээ Өчигдөр
Хангайн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Дулааны талын услалтын системийг наймдугаар сарын 30-нд ашиглалтад оруулна Өчигдөр
COP17 эхлэхэд 57 хоног үлдлээ Өчигдөр
Өмнөговь аймагт 432 зөрчил илрүүлж, зарим ААН-ийн үйл ажиллагааг зогсоожээ Өчигдөр
Үнийн өсөлт улсын хэмжээнд 11.2 хувь хүрлээ Өчигдөр
Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга" тэмцээний хошой медальтан боллоо Өчигдөр