2016 ОНД БҮРТГЭГДСЭН НИЙТ ХОРТ ХАВДРЫН 39,1 ХУВИЙГ ЭЛЭГНИЙ ХОРТ ХАВДАР ЭЗЭЛЖЭЭ


"Вирүст хепатиттай тэмцэх дэлхийн өдөр"-ийг дэлхий нийтээрээ жил бүрийн 7 дугаар сарын 28-нд тэмдэглэн өнгөрүүлдэг. Тус өдрийг ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр ЭМЯ, Хууль зүй, дотоод хэргийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг хамтран "Вирүст хепатитын тархалтыг зогсооё" уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.

Өнөөдөр НЭМҮТ, ТТАХНЭ хамтран Тусгаар тогтнолын талбайд иргэдэд үнэ төлбөргүй дотор ЭХО, хоол боловсруулах эрхтэн, элэгний В,С вирүсийн хурдавчилсан оношилгоо, ясны сийрэгжилт тодорхойлох, шүдний нарийн мэргэжлийн эмч нар үзлэг хийн, зөвлөгөө өгөх, амин үзүүлэлт үзэх, биеийн жингийн индекс тодорхойлох, зөв хооллолтын зөвлөгөө өгөх зэрэг өвчлөхөөс урьдчилан сэргийлэх үзлэгийг 500 гаруй иргэдэд хийлээ.

Элэгний өвчлөл Монголд:

Манай улсад хоол боловсруулах эрхтэн тогтолцооны өвчлөл нийт өвчлөлийн 2-р байрт ордог.

Манай орон 100 000 хүн амд ноогдох элэгний хорт хавдрын нас баралтаар дэлхийд нэгдүгээр байранд байгаа нь дэлхийн дунджаас 8 дахин их буйг илтгэдэг. Сүүлийн арван жилд элэгний хорт хавдрын нас баралт тасралтгүй нэмэгдэж байгаа бөгөөд жилийн нийт нас баралтын 15%-ийг элэгний өвчлөл дангаараа эзэлж байна.Түүнчлэн 2016 онд бүртгэгдсэн элэгний хорт хавдар нийт хорт хавдрын 39.1 хувийг эзэлдэг.

Одоогийн байдлаар манай улсад нийт 400 мянган хүн вирүсийн халдвартай. Үүнээс

  • -В вирүс -80.000 хүн
  • -В,Д вирүс – 120.000 хүн
  • -С вирүс -200.000 хүн байна.

Элэгний хорт хавдар, хатуурлын нас баралтыг эрс бууруулах, элэгний С вирүсийн голомтыг 2020 он гэхэд устгаж, халдварын тархалтыг таслан зогсоох, "Элэг бүтэн Монгол" хөтөлбөр хэрэгжүүлэх зорилт дэвшүүлсэн.

2017 онд 40-65 насны нийт хүмүүсийг илрүүлэг үзлэгт хамруулах ба нийт хамрагдах хүний тоо нь 545 316 хүн байгаа бөгөөд үүнээс 2017 оны 7 сарын 6-ны өдрийн байдлаар 37.9 хувь нь үзлэг шинжилгээнд хамрагдсан байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Япон улс визний хураамжаа тав дахин нэмэгдүүлэхээр болжээ 30 минутын өмнө
1.6 сая тун вакцин хилээр нэвтэрсэн байна 55 минутын өмнө
П.Наранбаяр: Хувийн тэтгэврийн сангаар тэтгэвэрт суухдаа чинээлэг амьдрах боломжийг бүрдүүлнэ 1 цагийн өмнө
Ө.Шижир: Бүх төрлийн тамхинд онцгой албан татвар төлөх ёстой 1 цагийн өмнө
Нөхөн сонгуулийн үр дүн: Иргэд чөлөөлье бодлогыг дэмжсэн үү? 2 цагийн өмнө
Онцгой байдлын алба хаагчид 78 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, 5 хүний амь насыг аварчээ 4 цагийн өмнө
Дархан-Уул аймаг: Хүүхэд нь ЭЕШ-тай өдөр эцэг, эхэд нь цалинтай чөлөө олгоно 4 цагийн өмнө
МАН, АН-ын бүлэг, ХҮН намын зөвлөл хуралдана 6 цагийн өмнө
Халуун ус хязгаарлах байршлууд 8 цагийн өмнө
Ерөө суманд мотоциклтэй хоёр хүн усанд боогдсон байсныг завиар тээвэрлэн гаргажээ 8 цагийн өмнө
Б.Пүрэвсүрэн: Засгийн газрын сайд нь давуу эрхээ ашиглаж бизнесээ амжилттай явуулаад байх нь дипломат ёсонд нийцэхгүй 8 цагийн өмнө
Энэ Лхагва гарагт олгох мөнгөн тэтгэмжүүд хуваарь 8 цагийн өмнө
Нутгийн хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орж, нутгийн зүүн хагаст салхитай байна 8 цагийн өмнө
Аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд МАН 100 хувь ялалт байгуулжээ 18 цагийн өмнө
Н.Учрал: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо байгуулах нь “Хүн төвтэй бодлого”-ын бодит илрэл юм 23 цагийн өмнө
Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст бороо, уулаараа нойтон цас орж, сэрүүхэн байна Өчигдөр
“Хамтдаа босго давъя” анхдугаар Их хурлын салбар хэлэлцүүлэг эхэллээ Өчигдөр
МАРГААШ: ​Орон сууц захиалж хохирсон иргэдийн асуудлаар өргөдлийн байнгын хороо хуралдана Өчигдөр
Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг шинэчлэхийг 317 хүн дэмжиж гарын үсэг зуржээ Өчигдөр
УИХ-ын дарга С.Бямбацогт “ДЦС-3” ТӨХК-д ажиллаж өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа Өчигдөр