ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА, У.ХҮРЭЛСҮХ НАР ХАМТРАН АЖИЛЛАХ ТАЛААРАА ЯРИЛЦАВ


УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдсон У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдын тамгаа гардаж авсан даруйд нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүлээн авч уулзлаа. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар томилуулах тухай саналыг УИХ-д танилцуулсанд нь Монгол Улсын Ерөнхийлөгчид талархаж буйгаа илэрхийлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга шинэ Ерөнхий сайдад баяр хүргээд бидний өмнө Монгол Улсын, нийт ард түмнийхээ эрх ашгийн төлөө хамтран ажилах ганц л арга зам, чин хүсэл тэмүүлэл байгаа хэмээн онцлон тэмдэглэв. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар цаашид эх орныхоо хөгжлийн төлөө, монгол хүний сайн сайхан амьдралын төлөө гар нийлж хэрхэн хамтран ажиллах талаар ярилцлаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
МАН, АН-ын бүлэг, ХҮН намын зөвлөл хуралдана 1 цагийн өмнө
Халуун ус хязгаарлах байршлууд 3 цагийн өмнө
Ерөө суманд мотоциклтэй хоёр хүн усанд боогдсон байсныг завиар тээвэрлэн гаргажээ 3 цагийн өмнө
Б.Пүрэвсүрэн: Засгийн газрын сайд нь давуу эрхээ ашиглаж бизнесээ амжилттай явуулаад байх нь дипломат ёсонд нийцэхгүй 3 цагийн өмнө
Энэ Лхагва гарагт олгох мөнгөн тэтгэмжүүд хуваарь 3 цагийн өмнө
Нутгийн хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орж, нутгийн зүүн хагаст салхитай байна 3 цагийн өмнө
Аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд МАН 100 хувь ялалт байгуулжээ 13 цагийн өмнө
Н.Учрал: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо байгуулах нь “Хүн төвтэй бодлого”-ын бодит илрэл юм 18 цагийн өмнө
Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст бороо, уулаараа нойтон цас орж, сэрүүхэн байна 21 цагийн өмнө
“Хамтдаа босго давъя” анхдугаар Их хурлын салбар хэлэлцүүлэг эхэллээ 23 цагийн өмнө
МАРГААШ: ​Орон сууц захиалж хохирсон иргэдийн асуудлаар өргөдлийн байнгын хороо хуралдана 23 цагийн өмнө
Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг шинэчлэхийг 317 хүн дэмжиж гарын үсэг зуржээ 23 цагийн өмнө
УИХ-ын дарга С.Бямбацогт “ДЦС-3” ТӨХК-д ажиллаж өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа Өчигдөр
Намын анхан шатны байгууллагын идэвх, зохион байгуулалтад анхаарахыг хүслээ Өчигдөр
Хангайн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Дулааны талын услалтын системийг наймдугаар сарын 30-нд ашиглалтад оруулна Өчигдөр
COP17 эхлэхэд 57 хоног үлдлээ Өчигдөр
Өмнөговь аймагт 432 зөрчил илрүүлж, зарим ААН-ийн үйл ажиллагааг зогсоожээ Өчигдөр
Үнийн өсөлт улсын хэмжээнд 11.2 хувь хүрлээ Өчигдөр
Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга" тэмцээний хошой медальтан боллоо 2026/06/20