У.ХҮРЭЛСҮХЭД ДЭМЖЛЭГ БАЙНА УУ?


УИХ-аас У.Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томиллоо.

УИХ дахь МАН-ын бүлэг 65 гишүүнтэй, гэвч 30 гишүүн нь Ерөнхий сайдыг томилоход оролцсонгүй. Ханхай танхимаас Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайд "төрлөө". Мордохын хазгай болов уу гэж хэлж ч болох мэт.

Урьд нь УИХ-аас Засгийн газрын тэргүүнийг томилоход 30 гишүүн нь эсэргүүцэл илэрхийлсэн тохиолдол гараагүй. МАН-ын түүхэнд ч урьд үзэгдээгүй үзэгдэл болов.

Хэрэв УИХ дахь Ардчилсан намын бүлгийн есөн гишүүн ирц бүрдүүлж өгөөгүй бол У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар томилогдоход бэрх байлаа.

Томилгоог хэлэлцэх үед УИХ-ын дэд дарга Я.Санжмятав "Ардчилсан намын кнопын хүчинд Ерөнхий сайд болж байгаагаа битгий мартаарай" гэсэн нь "У.Хүрэлсүхээ чамд улс төрийн дэмжлэг байна уу" гэдгийг сануулсан хэрэг болов.

Үнэндээ ч У.Хүрэлсүхэд улс төрийн дэмжлэг байна уу гэдгийг асуумаар байна.

Парламент дахь 65 суудал бол уулыг ухаж, усыг ч эргүүлэх хүч. Гэвч Ж.Эрдэнэбатын танхим унаснаас эхэлж, хоёр хуваагдсан. У.Хүрэлсүхийг 33 нь дэмжиж байгаа бол 32 нь сөрж сууна. Бүлгийн 65 гишүүнийхээ дэмжлэгийг авч чадахгүй бол Засгийн газрыг удирдахад амаргүй. Ажил нь урагшилдаггүйг биеэрээ туулсан хүн нь Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг. Өнгөрсөн парламентын үед Тавантолгой төслийг хөдөлгөх гэж их үзсэн. Харамсалтай нь, намын нөхдийнхөө дэмжлэгийг авч чадалгүй унасаар сонгуультай залгасан. Улс төрийн дэмжлэггүй хүн Засгийн газрыг тэргүүлэхийн наад захын зовлон энэ.

Нөгөө талаас Ерөнхий сайдын суудал бол ажил хийх гэж очдог албан тушаал болохоос сандал суудал хуваарилахын тулд чичрээд авдаг алба биш юм.

Одоо Ерөнхий сайд У.Хүрэлсүх танхимаа хэрхэн бүрдүүлэхээс хэр урт настай Засгийн газар байгуулж чадах эсэх, улс төрийн дэмжлэгтэй болж чадах эсэх шалтгаална.

Туршлагатай, хүчтэй, салбартаа хүлээн зөвшөөрөгдөх хүнийг сайдад нэр дэвшүүлж, томилуулж чадвал алдсан итгэлийг олж авч болох юм.

Эс чадвал У.Хүрэлсүх бүлэг дээрээ алдсан дэмжлэгээ нам дотроо ч алдах эрсдэл мөн хүлээж байна.

ЭХ СУРВАЛЖ: NEWS.MN Г.ХОРОЛ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
MONGOLIA FASHION WEEK- 2025: Хувцас үйлдвэрлэл, загварын салбарын алсын харааг хамтдаа тодорхойлъё 2 цагийн өмнө
Сонгинохайрхан дүүрэг Вонжу хоттой хамтран ажиллана 2 цагийн өмнө
Баруун бүсийн эрчим хүчний есөн компанийг нэгтгэж дөрөв болголоо 3 цагийн өмнө
​Нэткапитал Эй Би Эс ТЗК ХХК-ийн Монголын анхны 20% хүүтэй ХБҮЦ-ны арилжаа 100% биелэлттэй хаагдаж, ₮30 тэрбумын хөрөнгийг төвлөрүүллээ 4 цагийн өмнө
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна 5 цагийн өмнө
МАН-ын бүлэг ээлжит бусаар хуралдлаа 7 цагийн өмнө
Шигшээ багийн охидыг Ерөнхий сайдын нэрэмжит 500 сая төгрөгөөр шагнана 7 цагийн өмнө
Дундговь аймгийн сургууль, цэцэрлэгүүд аяга, таваг угаагч, ариутгагч төхөөрөмжөөр бүрэн хангагдав 9 цагийн өмнө
“Дээлтэй Монгол” наадам энэ сарын 8-нд болно 10 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна 10 цагийн өмнө
Шинэ тойрог авто зам төслийн нэгдүгээр тойрог замын ТЭЗҮ-ийг Зам, тээврийн яамнаас дэмжиж, баталлаа 10 цагийн өмнө
Дундговь аймагт болсон дэлгүүрийн худалдагчийг зодсон хэрэгт холбогдогчийг 48 цагийн хугацаагаар баривчилжээ 10 цагийн өмнө
Дэлхийн аваргын мөнгөн медальт багийг Ч.Ундрам сайд хүлээн авна Өчигдөр
Үндэсний өв соёлоо тээж, зодог өмссөн бүхэн жудаг суудаг Өчигдөр
СХД-н ИТХ-ын дарга Б.Золбоо автомашин гардууллаа Өчигдөр
Унадаг дугуй хулгайлж зардаг бүлэг этгээдүүдийг илрүүлжээ Өчигдөр
Баярын амралт амралтын өдөртэй давхацвал нөхөж амрах хуулийн төслийг дэмжлээ Өчигдөр
Г.Занданшатар: Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшилд шилжүүлснээр хүнд суртал буурна Өчигдөр
Худалдагч эмэгтэй нүдэндээ гуурс тавиулна Өчигдөр
Танилц: Төрийн гурван өндөрлөгийн ХОМ Өчигдөр