ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХЭД АН-ААС АСУУЛГА ХҮРГҮҮЛЛЭЭ


МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ ТАНАА

Асуулга асуух тухай

Монгол Улсын 2017 оны нэгдсэн төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг судлан үзлээ.

2017 оны нэгдсэн төсөв давсан орлоготой байгаа талаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Мөнхбат удаа дараа мэдэгдэж байсан. Монгол Улсын төсөв гадаад өр, бондын эргэн төлөлт, төсвийн өндөр урсгал зардал зэргээс шалтгаалан өнөөдрийн байдлаар хуримтлал үүсгэх боломжгүй хэвээр байгаа.

Гэтэл Засгийн газрын өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2017 оны нэгдсэн төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд урсгал зардлыг дахин нэмэгдүүлсэн, орон нутгийн 2016 оны сонгуулийн үр дүнгээр ажлаас чөлөөлөгдсөн улс төрийн албан хаагчдад олгох тэтгэмж 6,8 тэрбум, төрийн байгууллага албан хаагчийн буруутай үйл ажиллагааны улмаас иргэд, аж ахуйн нэгжид шүүхийн шийдвэрийн дагуу олгох 25 тэрбум 711 сая төгрөг тусгасны дотор ажлаас хууль бусаар халагдсаны улмаас шүүхийн шийдвэрийн дагуу олгох нөхөн төлбөрт 1 тэрбум 282 сая төгрөг, албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд алдаа гаргаж бусдад учруулсны хохирол 4 тэрбум 635 сая төгрөг тус тус төсвөөс нөхөн төлөхөөр төсөвт тусгаж оруулж ирсэн байна.

2016 оны Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн дараа төрийн албанаас 22235 төрийн албан хаагчдыг ажлаас хууль бусаар халсан, чөлөөлсөн, ажлын байрны хөдөлгөөнд оруулсан талаар Төрийн албаны зөвлөлөөс мэдээлсэн.

Монгол Улсын Ерөнхий сайд танаас Монгол Улсын 2017 оны нэгдсэн төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд албан тушаалтны буруутай үйл ажиллагааны улмаас шүүхийн шийдвэрийн дагуу төсвөөс нөхөн олгохоор төсөвлөсөн 25 тэрбум 711 сая төгрөгний талаар дараах асуулга асууж байна.

1. Монгол Улсын 2017 оны нэгдсэн төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгасан Шүүхийн шийдвэрийн дагуу нөхөн төлөх 25 тэрбум 711 сая төгрөгөөс хэдэн төгрөгийг аль яам, агентлаг, нутгийн захиргааны байгууллагад хуваарилсан,

2. Ажлаас хууль бусаар халагдсан нийт хэдэн албан тушаалтанд дээрх мөнгийг олгох талаар, тэдгээрийн хэд нь төрийн жинхэнэ албан хаагч, хэд нь төрийн үйлчилгээний албан хаагч, хэд нь удирдах албан тушаалтан байгаа талаар тодорхой мэдээлэл ирүүлэх,

3. Шүүхийн шийдвэрийн дагуу олгох дээрх мөнгөн дүнг буруутай этгээдүүдээр төлүүлэх асуудлаар судалгаа гаргасан эсэх, хууль бус шийдвэр гаргасан албан тушаалтнуудын судалгаа, хэнээр хэдэн төгрөг төсөвт буцаан төлүүлэх талаар мэдээлэл гаргасан эсэх,

4. Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Захиргааны Ерөнхий хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 103 дугаар зүйлийн 103.1, 103.2,103.3 дахь хэсэгт Захиргааны хууль бус шийдвэр гаргасны улмаас төрд учруулсан хохирлыг буруутай этгээдээс гаргуулах, энэ үйл ажиллагааг тухайн байгууллагын аудитын нэгж, ийм нэгж байхгүй бол төрийн аудитын байгууллага хэрэгжүүлэхээр тодорхой заасан байна. Хуулийн энэ зүйл заалт хэрхэн хэрэгжиж байгаа эсэх талаар, Хууль бус шийдвэр гаргаж төрд хохирол учруулсан хэдэн албан тушаалтан хэдэн төгрөгийн хохирол өмнө нь нөхөн төлсөн, цаашид төсөвт суулгасан дээрх мөнгөн дүнг буруутай этгээдээр төлүүлэх эсэх талаар тодорхой хариу ирүүлнэ үү.

Асуулгыг Монгол Улсын Их Хурлын чуулганы дэгийн тухай хуулийн дагуу Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлнэ үү." гэжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Нөхөн сонгуулийн үр дүн: Иргэд чөлөөлье бодлогыг дэмжсэн үү? 20 минутын өмнө
Онцгой байдлын алба хаагчид 78 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, 5 хүний амь насыг аварчээ 1 цагийн өмнө
Дархан-Уул аймаг: Хүүхэд нь ЭЕШ-тай өдөр эцэг, эхэд нь цалинтай чөлөө олгоно 2 цагийн өмнө
МАН, АН-ын бүлэг, ХҮН намын зөвлөл хуралдана 4 цагийн өмнө
Халуун ус хязгаарлах байршлууд 5 цагийн өмнө
Ерөө суманд мотоциклтэй хоёр хүн усанд боогдсон байсныг завиар тээвэрлэн гаргажээ 5 цагийн өмнө
Б.Пүрэвсүрэн: Засгийн газрын сайд нь давуу эрхээ ашиглаж бизнесээ амжилттай явуулаад байх нь дипломат ёсонд нийцэхгүй 5 цагийн өмнө
Энэ Лхагва гарагт олгох мөнгөн тэтгэмжүүд хуваарь 5 цагийн өмнө
Нутгийн хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орж, нутгийн зүүн хагаст салхитай байна 6 цагийн өмнө
Аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд МАН 100 хувь ялалт байгуулжээ 16 цагийн өмнө
Н.Учрал: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо байгуулах нь “Хүн төвтэй бодлого”-ын бодит илрэл юм 21 цагийн өмнө
Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст бороо, уулаараа нойтон цас орж, сэрүүхэн байна 23 цагийн өмнө
“Хамтдаа босго давъя” анхдугаар Их хурлын салбар хэлэлцүүлэг эхэллээ Өчигдөр
МАРГААШ: ​Орон сууц захиалж хохирсон иргэдийн асуудлаар өргөдлийн байнгын хороо хуралдана Өчигдөр
Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг шинэчлэхийг 317 хүн дэмжиж гарын үсэг зуржээ Өчигдөр
УИХ-ын дарга С.Бямбацогт “ДЦС-3” ТӨХК-д ажиллаж өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа Өчигдөр
Намын анхан шатны байгууллагын идэвх, зохион байгуулалтад анхаарахыг хүслээ Өчигдөр
Хангайн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Дулааны талын услалтын системийг наймдугаар сарын 30-нд ашиглалтад оруулна Өчигдөр
COP17 эхлэхэд 57 хоног үлдлээ Өчигдөр