Сүүлийн жилүүдэд Монголын парламент залуу гишүүдээр цус сэлбэсэн гэж хэлж болно. УИХ-д төрийн түшээ хийж буй залуу гишүүдийн хувьд ч өөрсдийн үзэл баримтлалдаа үнэнчээр, зоригтой, шулуун шударгаар үгээ хэлэх болсон. Зоригтойгоор өөрийн үгээ хэлдэг гишүүдийн тоонд УИХ-ын гишүүн О.Баасанхүү яах аргагүй орно. Тэгвэл эрхэм гишүүн өнөөдөр өөрийн цахим хуудсаараа дамжуулан "Төрийн хулгайн хажуугаар төрийн юм шиг төрийн бус байгууллагуудын хулгайг зогсоох ёстой. Жишээ нь МҮЭ, МЗХ-ны хөрөнгө хаачив" хэмээн жиргэв.
Сэтгэгдэл (1)