БАГШ, ЭМЧ НАРЫН ЦАЛИНГИЙН АСУУДЛААР ХЭН ЮУ ХЭЛЭВ


Багш нарын цалингийн хэмжээ амьжиргааны баталгаажих түвшинд хүрэлцэхгүй байгаа тул өнгөрсөн наймдугаар сарын 10-аас эхлэн багш нар цалингаа нэмэгдүүлэхийг удаа дараа шаардаж байгаа.Багш нар цалин нэмэгдүүлэх дээрх шаардлагаа Засгийн газарт хүргүүлсэн боловч одоогоор шийдэлтэй хариу аваагүй байгаа юм. . Тэдний зүгээс цалингаа 1.6 сая төгрөгт хүргэх шаардлагыг тавиад байгаа юм. Иймээс энэ асуудалд улс төрчид ямар байр суурьтай байгааг хүргэж байна.

МУ-ын Ерөнхийлөгч Х.Баттулга

Багш, эмч нар цалингаа нэмэгдүүлэхийг шаардаж байгаа нь байж боломгүй зүйл биш, зүй ёсны л шаардлага. Хэрвээ Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх заалтыг төр хэрэгжүүлж газрын баялгийг нийт ард түмэнд хүртээмжтэй байлгах тогтвортой бодлого гаргаж, хэрэгжүүлэх аваас төсвөөс цалинждаг багш, эмч нарын цалинг үе шаттайгаар нэмэх боломж бий. Багш, эмч нарын цалинг нэг дор шийдвэрлэх боломж бололцоо байхгүй байлаа ч үе шаттайгаар нэмэх, орон сууцны хөнгөлөлттэй зээлд хамруулах зэргээр санхүүгийн хувьд дэмжих цөөнгүй арга байна.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү

Миний бие багш нарын цалин нэмүүлэх шаардлагыг дэмжиж байгаа учир төсөвт тодотгол хийж, зохих нэмэлт цалин, урамшууллыг төсөвт тусгуулах шаардлагатай гэж үзэж байгаа. МУ-ын Ерөнхийлөгч болон Ерөнхий сайд У.Хүрэлсүх нартаа багш нарын асуудлаар уулзсан. Багш нарын цалинг 1.6 сая төгрөгт биш 1,3 сая төгрөгт хүргэж болох тооцооллыг би гаргасан. Ингэхдээ хоёр эх үүсвэрээр мөнгө босгож болно. Нэгдүгээрт, жилд 4 сая цаашлаад 40 саяын төлбөр төлөөд хувийн сургуульд хүүхдээ сургаж байна. 1 саяас дээш төлбөр авч байгаа бол тэдгээр хүүхдийн хувьсах зардлыг төр даахаа болъё. Өөрөөр хэлбэл хувийн сургуулиуд зах зээлийн зарчмаараа явах. Хоёрдугаарт 36 сарын тэтгэмжийг болиулах. Монгол Улсын Үндсэн хуульд “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал,байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаалаар нь үл ялгаварлана" гэж заасан байдаг. Гэтэл өнөөдөр ялгаварлаж байна. Жирийн иргэн ажиллаж ажиллачхаад 36 сарын тэтгэмж авдаггүй атлаа багш нар аваад байдаг. Энэ хуримтлалын мөнгөөр багш нарын цалинг 1,3 сая төгрөгт хүргэх боломж байна.

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат

Багш нарын асуудлыг зоосны нүхээр битгий хараасай. Учир нь энэ асуудал зүгээр л багш нарын цалингийн тухай асуудал биш. Монгол Улсын шинэ үеийг бэлдэхэд буюу суурь боловсролын нөхцөл байдал юунаас эхлэх ёстой вэ гэдэгт асуулга өгч байгаа зүйл гэдгийг эрх баригчид ойлгох хэрэгтэй. Мэдээж цалинг хүссэн хэмжээгээр нэмэгдүүлэх боломж байхгүй. Гэхдээ шинэ үеэ бэлдэхэд нөхцөл бололцоо, ур чадварыг бий болгоход уялдуулсан цалингийн шинэчлэл хэрэгтэй байгаа. Боловсролын системийн өөрчлөлтөд хэрэгтэй зүйл гэдэг талаас нь бид харж байгаа. Ерөнхий сайдад энэ талаас нь уг асуудалд хандаасай гэж хүсч байна.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан

Боловсролоос мөнгө харамлаж болохгүй. Энэ дэд сайд, агентлаг болгонд тавьсан 2-3 дэд дарга нарыг цомхтгож багш нарын цалинг нэмэх хэрэгтэй.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг

Багш, эмч нарын цалин хөлсийг инфляцтай уялдуулан нэмэх шаардлагатай гэсэн байр суурийг Миний бие УИХ-ын гишүүн болсон өдрөөс тавьж ирсэн. Иймээс багш нарын цалингаа нэмүүлэх асуудлыг 100 хувь дэмжиж байна. Энэ асуудлыг намрын чуулганаар оруулж ирэхийг Засгийн газарт хандаж тавина"


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Нөхөн сонгуулийн үр дүн: Иргэд чөлөөлье бодлогыг дэмжсэн үү? 47 минутын өмнө
Онцгой байдлын алба хаагчид 78 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, 5 хүний амь насыг аварчээ 2 цагийн өмнө
Дархан-Уул аймаг: Хүүхэд нь ЭЕШ-тай өдөр эцэг, эхэд нь цалинтай чөлөө олгоно 2 цагийн өмнө
МАН, АН-ын бүлэг, ХҮН намын зөвлөл хуралдана 4 цагийн өмнө
Халуун ус хязгаарлах байршлууд 6 цагийн өмнө
Ерөө суманд мотоциклтэй хоёр хүн усанд боогдсон байсныг завиар тээвэрлэн гаргажээ 6 цагийн өмнө
Б.Пүрэвсүрэн: Засгийн газрын сайд нь давуу эрхээ ашиглаж бизнесээ амжилттай явуулаад байх нь дипломат ёсонд нийцэхгүй 6 цагийн өмнө
Энэ Лхагва гарагт олгох мөнгөн тэтгэмжүүд хуваарь 6 цагийн өмнө
Нутгийн хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орж, нутгийн зүүн хагаст салхитай байна 6 цагийн өмнө
Аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд МАН 100 хувь ялалт байгуулжээ 16 цагийн өмнө
Н.Учрал: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо байгуулах нь “Хүн төвтэй бодлого”-ын бодит илрэл юм 21 цагийн өмнө
Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст бороо, уулаараа нойтон цас орж, сэрүүхэн байна Өчигдөр
“Хамтдаа босго давъя” анхдугаар Их хурлын салбар хэлэлцүүлэг эхэллээ Өчигдөр
МАРГААШ: ​Орон сууц захиалж хохирсон иргэдийн асуудлаар өргөдлийн байнгын хороо хуралдана Өчигдөр
Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг шинэчлэхийг 317 хүн дэмжиж гарын үсэг зуржээ Өчигдөр
УИХ-ын дарга С.Бямбацогт “ДЦС-3” ТӨХК-д ажиллаж өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа Өчигдөр
Намын анхан шатны байгууллагын идэвх, зохион байгуулалтад анхаарахыг хүслээ Өчигдөр
Хангайн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Дулааны талын услалтын системийг наймдугаар сарын 30-нд ашиглалтад оруулна Өчигдөр
COP17 эхлэхэд 57 хоног үлдлээ Өчигдөр