ЗАСГИЙН ГАЗАРТ ДАХИН ЧИГЛЭЛ ӨГӨХӨӨР БОЛОВ


УИХ-ын Өргөдлийн байнгын хороо өчигдөр хуралдаж, "Харгиа" цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагааны талаар холбогдох албаны хүмүүсийн мэдээллийг сонссон билээ. Хуралдааны эхэнд тус хорооны дарга Д.Сарангэрэл "2012 оны 12 дугаар сарын 28-нд Улсын Их Хурал 74 дүгээр тогтоол гаргаж, Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй арьс ширний үйлдвэрүүдийг нийслэлээс гаргахаар шийдвэрлэсэн.

Ингэх үндэслэл хангалттай байгаа. Эдгээр үйлдвэрүүд дутуу цэвэрлэсэн, шүүлтүүргүй бохир усыг төв цэвэрлэх байгууламжид нийлүүлдэг. Улмаар Туул голын бохирдолд нөлөөлж байгаа гурван хүчин зүйлийн нэг нь арьс ширний үйлдвэрүүд болоод байгаа. УИХ-ын 74 дүгээр тогтоолын дагуу 2017 оны 12 дугаар сарын 31-ний дотор арьс ширний үйлдвэрүүдийг нүүлгэн шилжүүлсэн байх ёстой. Гэтэл одоог болтол нүүлгэн шилжүүлэлт хийгдээгүй байгаа нь төрийн ажил уялдаа холбоогүй, аль нэг шатан дээрээ очоод гацдагтай холбоотой гэдгийг та бид мэдэж байгаа. Энэ гацаанаас гаргах үүднээс Өргөдлийн байнгын хороо 2017 оны тавдугаар сарын 02-ны өдөр хоёр тогтоол гаргасан бөгөөд эдгээр тогтоолын хэрэгжилтийн асуудлаар өнөөдөр бид хуралдаж байна гэсэн юм.

Хуралдааны үеэр Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдол хариуцсан орлогч дарга Ж.Батбаясгалан мэдээлэл хийв. Тэрбээр, "Өргөдлийн байнгын хорооны тогтоолын дагуу Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн паркийн үйлдвэрлэлийн бүс, суурьшлын бүс, хамгаалалтын бүсийн заагийг тогтоох чиг үүргийг Засгийн газарт өгсөн. Энэ хүрээнд Нийслэлийн Засаг даргын 2015 оны хоёрдугаар сарын 17-ны өдрийн А139 дүгээр захирамжаар 15 жилийн хугацаатай 160 га газрыг эзэмшүүлсэн. Гэвч нийслэлийн Засаг дарга 2016 оны А256 дугаар захирамжаараа 513 иргэнд 26,5 га газрыг Эмээлтийн үйлдвэрлэл, технологийн паркийг барих газар, төлөвлөлттэй давхцуулж цахим олголтоор эзэмшүүлсэн байсан. Иймээс асуудлыг шийдэх үүднээс Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн паркийг байгуулах, газар олголтыг шийдэх үүрэг бүхий байгууллагуудад чиглэл өгсөн. Мөн Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар иргэдэд олгосон газрын асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ хэмээв. Хуралдааны үеэр гишүүд өөр өөрсдийн байр суурийг илэрхийлсэн бөгөөд Өргөдлийн байнгын хорооны хэлэлцүүлгээс гарсан санал, дүгнэлтийг нэгтгэн Засгийн газарт дахин чиглэл өгөх тухайгаа хэлсэн юм. Тэрбээр "Өнөөдрийн байдлаар арьс ширний үйлдвэрүүдийг нүүлгэх асуудал шийдэгдээгүй байна. Дараа зун дахиад Улаанбаатарчууд өмхий үнэрт эрүүл мэндээрээ хохирсоор байх нь. Малын гоц халдварт өвчин Улаанбаатар хотод гарч байгаа нь арьс ширний үйлдвэрүүдтэй холбоотой байхыг үгүйсгэхгүй. Тиймээс энэ асуудлыг бид шийдэх ёстой. Өргөдлийн байнгын хороо хэлэлцүүлгээс гарсан санал, дүгнэлтүүдийг нэгтгэж Засгийн газарт дахин чиглэл өгөх болно" гэв.

Б.Ирээдүй


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Нөхөн сонгуулийн үр дүн: Иргэд чөлөөлье бодлогыг дэмжсэн үү? 44 минутын өмнө
Онцгой байдлын алба хаагчид 78 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, 5 хүний амь насыг аварчээ 2 цагийн өмнө
Дархан-Уул аймаг: Хүүхэд нь ЭЕШ-тай өдөр эцэг, эхэд нь цалинтай чөлөө олгоно 2 цагийн өмнө
МАН, АН-ын бүлэг, ХҮН намын зөвлөл хуралдана 4 цагийн өмнө
Халуун ус хязгаарлах байршлууд 6 цагийн өмнө
Ерөө суманд мотоциклтэй хоёр хүн усанд боогдсон байсныг завиар тээвэрлэн гаргажээ 6 цагийн өмнө
Б.Пүрэвсүрэн: Засгийн газрын сайд нь давуу эрхээ ашиглаж бизнесээ амжилттай явуулаад байх нь дипломат ёсонд нийцэхгүй 6 цагийн өмнө
Энэ Лхагва гарагт олгох мөнгөн тэтгэмжүүд хуваарь 6 цагийн өмнө
Нутгийн хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орж, нутгийн зүүн хагаст салхитай байна 6 цагийн өмнө
Аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд МАН 100 хувь ялалт байгуулжээ 16 цагийн өмнө
Н.Учрал: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо байгуулах нь “Хүн төвтэй бодлого”-ын бодит илрэл юм 21 цагийн өмнө
Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст бороо, уулаараа нойтон цас орж, сэрүүхэн байна Өчигдөр
“Хамтдаа босго давъя” анхдугаар Их хурлын салбар хэлэлцүүлэг эхэллээ Өчигдөр
МАРГААШ: ​Орон сууц захиалж хохирсон иргэдийн асуудлаар өргөдлийн байнгын хороо хуралдана Өчигдөр
Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг шинэчлэхийг 317 хүн дэмжиж гарын үсэг зуржээ Өчигдөр
УИХ-ын дарга С.Бямбацогт “ДЦС-3” ТӨХК-д ажиллаж өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа Өчигдөр
Намын анхан шатны байгууллагын идэвх, зохион байгуулалтад анхаарахыг хүслээ Өчигдөр
Хангайн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Дулааны талын услалтын системийг наймдугаар сарын 30-нд ашиглалтад оруулна Өчигдөр
COP17 эхлэхэд 57 хоног үлдлээ Өчигдөр