Н.УЧРАЛ: СУРГАЛТЫН ТӨЛБӨР ДЭЭР 7 БАНК УЛСЫН МӨНГИЙГ УГААЖ БАЙНА


Монгол хүүхдэд боловсрол эзэмшүүлэх хөтөлбөр тогтворгүй болчихсон байна. Үүнээсээ болоод сурах бичгийн хяналтгүй болсон. Хэсэг бүлэг хүмүүс лоббидож, хэвлэж төсвөөс мөнгө гаргуулдаг болсон. 9 сарын 1 гэхэд зарим ахлах сургуулийн ангийн хүүхдүүдийн гар дээр сурах бичиг нь очихгүй тохиолдол энэ жил гарсан. Өнгөрсөн хугацаанд ийм зүйл гардаггүй байсан. Үүнийг та хэрхэн шийдэх вэ? Хөрөнгө оруулалтын стандарт бас байхгүй болсон. Улсаас өгч байгаа сандал, ширээ, шохой дан чанаргүй бүтээгдэхүүнүүд байна. Стандартгүй, шахааны тоног төхөөрөмжийг шахдаг болсон. үүнийг хэрхэх вэ? Дараагийн зүйл бол олон улсын гэж нэрлэж байгаа сургуулиуд нэгдүгээр ангийн хүүхдэд шууд англи хэлээр хичээл зааж байна. Монгол хэл огт орохгүйгээр. Хүүхдүүдийн орохыг хүсдэг байсан төрийн өмчийг их дээд сургуулиудад өнөөдөр Ерөнхий шалгалтын 400 оноотой хүүхдийг мөнгөний төлөө авдаг болсон. Ингээд МУИС-т 60D төгссөн хүүхдүүд ордог болсон. Дараагийн асуудал нь Танай яамны дэргэд байдаг Боловсролын магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөл гэдэг байгууллага Европын Магадлан итгэмжлэлийн байгууллага,чанарын баталгаажуулалтын байгууллага, Ази номхон далайн байгууллага гээд аль ч Магадлан итгэмжлэлийн байгууллагаар зөвшөөрөгдөөгүй мөртлөө Монголын их дээд сургуулиудыг Магадлан итгэмжлэх нэрийдлээр бизнес хийж байна. Үүнийг хэрхэн шийдвэрлэх вэ?

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Япон улс визний хураамжаа тав дахин нэмэгдүүлэхээр болжээ 1 цагийн өмнө
1.6 сая тун вакцин хилээр нэвтэрсэн байна 1 цагийн өмнө
П.Наранбаяр: Хувийн тэтгэврийн сангаар тэтгэвэрт суухдаа чинээлэг амьдрах боломжийг бүрдүүлнэ 2 цагийн өмнө
Ө.Шижир: Бүх төрлийн тамхинд онцгой албан татвар төлөх ёстой 2 цагийн өмнө
Нөхөн сонгуулийн үр дүн: Иргэд чөлөөлье бодлогыг дэмжсэн үү? 3 цагийн өмнө
Онцгой байдлын алба хаагчид 78 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, 5 хүний амь насыг аварчээ 4 цагийн өмнө
Дархан-Уул аймаг: Хүүхэд нь ЭЕШ-тай өдөр эцэг, эхэд нь цалинтай чөлөө олгоно 5 цагийн өмнө
МАН, АН-ын бүлэг, ХҮН намын зөвлөл хуралдана 7 цагийн өмнө
Халуун ус хязгаарлах байршлууд 8 цагийн өмнө
Ерөө суманд мотоциклтэй хоёр хүн усанд боогдсон байсныг завиар тээвэрлэн гаргажээ 8 цагийн өмнө
Б.Пүрэвсүрэн: Засгийн газрын сайд нь давуу эрхээ ашиглаж бизнесээ амжилттай явуулаад байх нь дипломат ёсонд нийцэхгүй 8 цагийн өмнө
Энэ Лхагва гарагт олгох мөнгөн тэтгэмжүүд хуваарь 9 цагийн өмнө
Нутгийн хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орж, нутгийн зүүн хагаст салхитай байна 9 цагийн өмнө
Аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд МАН 100 хувь ялалт байгуулжээ 19 цагийн өмнө
Н.Учрал: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо байгуулах нь “Хүн төвтэй бодлого”-ын бодит илрэл юм Өчигдөр
Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст бороо, уулаараа нойтон цас орж, сэрүүхэн байна Өчигдөр
“Хамтдаа босго давъя” анхдугаар Их хурлын салбар хэлэлцүүлэг эхэллээ Өчигдөр
МАРГААШ: ​Орон сууц захиалж хохирсон иргэдийн асуудлаар өргөдлийн байнгын хороо хуралдана Өчигдөр
Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг шинэчлэхийг 317 хүн дэмжиж гарын үсэг зуржээ Өчигдөр
УИХ-ын дарга С.Бямбацогт “ДЦС-3” ТӨХК-д ажиллаж өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа Өчигдөр