ДЭЛХИЙН 2,2 ТЭРБУМ ХҮН ЦЭВЭР УСНЫ ЭХ ҮҮСВЭРГҮЙ АМЬДАРЧ БАЙНА

О.Шүрэнцэцэг
2019/06/19

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Хүүхдийн сангаас зургаадугаар сарын 18-нд Женев хотноо гаргасан илтгэл 2,2 тэрбум хүн цэвэр усны эх үүсвэргүй амьдарч байгааг дурджээ.Цэвэр усны эх үүсвэрийн хүртээмж, ус хангамжийн суурь үйлчилгээний хүртээмж ба чанар, ариун цэвэр сахих, өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах салбарт дэлхий даяар асар их эрх тэгш бус байдал бүрдээд байгааг тус илтгэлийг гаргасан мэргэжилтнүүд онцолжээ. Тухайлбал, 785 сая хүн цус хангамжийн салбарын үндсэн үйлчилгээ авалгүй амьдарч байгаагаас 144 сая нь ариутгал шүүлт хийгээгүй усыг байгалийн усан сангуудаас шууд авч хэрэглэж байна.Тогтмол ил задгай хүндээр бие засч байгаа хүний тоо 673 сая байна. Дэлхий хэмжээнд нийтийн ариун цэврийг сахих үйлчилгээг зохих түвшинд авч чаддаггүй хүний тоо 4,2 тэрбум болсны 3 тэрбум нь гэртээ гараа савандаж угаах боломжгүй нөхцөлд амьдарч байна.

Ус хангамж, ариун цэвэр хангах нөхцөл бүрдүүлээгүйгээс үүдэлтэй гүйлгэх өвчнөөр жил болгон тав хүртэлх насны 300  мянган хүүхэд нас барж байна.Иймд усан хангамжийн албадуудыг хөгжүүлэх, нийтийн болон хувийн ариун цэврийг сахихад оруулж буй хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэхийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Хүүхдийн сангаас дэлхийн нийтэд уриалжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 10 минутын өмнө
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 16 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 18 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 18 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 20 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 22 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 22 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 22 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 22 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 23 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 2026/07/21
Зарим нутгаар аадар бороо орно 2026/07/21
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20