ДОПИНГТОЙ НЬ НЭГ ДЭВЖЭЭ ДЭЭР, ДОПИНГГҮЙ НЬ НӨГӨӨ ДЭВЖЭЭ ДЭЭР БАРИЛДАХЫГ БӨХЧҮҮД ХҮСЛЭЭ

О.Шүрэнцэцэг
2019/06/24


Өнгөрсөн жилийн баяр наадмаар Монгол Улсын заан Б.Пүрэвсайхан, Гарьд Ө.Бат-Орших, Начин Э.Даш, Аймгийн Арслан Б.Номиндалай, Сумын заан С.Майнбаяр нарын бөхчүүд допинг хэрэглэсэн нь тогтоогдсон. Тиймээс тэдний барилдах эрхийг хоёр жилээр хассан билээ. Гэтэл Монголын Үндэсний бөхийн холбоо хуралдаж эдгээр таван бөхийн барилдах эрхийг сэргээжээ. Допинг хэрэглэсэн боловч Үндэсний бөхийн холбоог найрч барилдах эрхээ олж авсан таван бөх өчигдөр бөхийн өргөөнд зодоглохоор ирээд эсэргүүцэлтэй тулгарч дэвжээнд гарч чадаагүй юм. Энэ асуудалд бөхчүүд ямар байр суурь илэрхийлсэн болохыг уншигч тантай хуваалцъя.

Монгол Улсын аварга Ч.Санжаадамба: БИ ОЛОН ЖИЛ ДОПИНГТОЙ ТЭМЦЭЖ ЯВАА

Монголын үндэсний бөхийн холбооноос допинг хэрэглэсэн таван бөхийг барилдах эрхийг сэргээсэн юм байна. Уг нь бол эдгээр бөхчүүдийн барилдах эрхийг цуцалсан хугацаа нь дуусаагүй, хэсэг бөхчүүд энэ тухай ярилцлаа. МҮБХ бол бөхчүүд биднийнхээ эрх ашгийг хамгаалах ёстой. Гэтэл тав, зургаан хүний эрх ашгийн төлөө 1000 гаруй бөхийн эрхийг хөндөж ийм шийдвэр гаргасныг бид эсэргүүцэж байна. Наадам дөхөж байхад ийм хэл ам дагуулсан мэдээлэл гарлаа. Монгол бөх шударга байх ёстой, дэлхий нийтээрээ хүн төрөлхтөн допингийн эсрэг тэмцэж байна, тиймээс ийм хортой зүйлийг хэрэглэхгүй байхыг би бөхчүүдээсээ аварга цолтой хүний хувьд уриалмаар байна. Би олон жил допингтой тэмцэж яваа.

Монгол Улсын Заан Б.Пүрэвсайхан: Ч.САНЖААДАМБА АВАРГА БИДНИЙГ БАРИЛДУУЛСАНГҮЙ

Бид нар наадмын сорилго барилдаанд барилдахаар цахимаар бүртгүүлээд ирсэн. Допинг хэрэглэсэн гэх таван бөхийн барилдах эрхийг сэргээсэн шүүхийн шийдвэр гарсан. Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүлэгчид хуралдаад энэ дагуу бидний барилдах эрхийг сэргээсэн. Би наадмаар зодоглохоор бэлтгэлдээ гарчихсан, бэлтгэл сургуулилт маань сайн байгаа. Наадмын сорилго барилдаанд хүч үзэх бөхчүүдийн дунд бидний нэрс ороод оноолт гарсан байгаа, бид ном журмынхаа дагуу л бүртгүүлсэн. Гэтэл Ч.Санжаадамба аварга нарын бөхчүүд намайг барилдуулахгүй эсэргүүцээд байгаа учир барилдсангүй. Тэд шүүх, холбооныхоо шийдвэрийг биелүүлэхгүй байна.

Монгол Улсын Заан Б.Батмөнх: ДОПИНГ ХЭРЭГЛЭХИЙГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРВӨЛ БӨХИЙН СПОРТ ЗАМХАРНА

Монголын Үндэсний бөхийн холбоо барилдаж буй бөхчүүдийнхээ эрхийг хамгаалах чиглэлээр ажилламаар байна. Нэр бүхий бөхчүүд допинг хэрэглэсэн нь тогтоогдоод хоёр жилээр барилдах эрхээ хасуулсан. Гэвч энэ хугацааны 70 хувь нь өнгөрсөн байна гэдэг шалтгаанаар барилдах эрхийг сэргээж байгаа нь буруу гэж бодож байна. Би ч гэсэн допинг хэрэглэчихээд, барилдах эрхээ хасуулсан хугацааны 70 хувь нь өнгөрсөн гээд уучлалт гуйгаад барилдвал энэ бөхийн спорт замхарна шүү дээ. Шийдвэр бол шийдвэр, хассан л бол хассан байх ёстой.

Монгол Улсын Начин Д.Анар: МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХ ДОПИНГООС ХОЛ БАЙГААСАЙ

Миний хувьд монголын үндэсний бөхийг допингоос хол байгаасай гэж боддог, үндсэндээ допингийн эсрэг бодолтой явдаг. Допинг хэрэглэсэн бөхчүүд эрхээ хасуулсан хугацаагаа дууссаны дараа барилдах ёстой. МҮБХ тэдний барилдах эрхийг сэргээж байгаа нь буруу. Манай холбоо допингийн асуудал дээр хатуу байр суурьтай байвал цаашдаа олон залуучуудад сургамж болно.

Монгол Улсын Гарьд Ж.Бат-Эрдэнэ: ДОПИНГ ХЭРЭГЛЭСЭН БӨХЧҮҮДТЭЙ БИД БАРИЛДАХГҮЙ

Бөхчүүдийн ихэнхи нь эдгээр допинг хэрэглэсэн бөхчүүдийг барилдуулах сонирхолгүй байна. МҮБХ, тэргүүлэгчид бөхчүүдийнхээ эсрэг шийдвэр гаргасан. Хэрвээ допинг хэрэглэсэн таван бөх барилдвал бид барилдахгүй гэсэн шийдвэр гаргасан. Допингтой холбоотой энэ асуудлыг холбоо анхааралдаа авч ажиллах байлгүй гэж бодож байна.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Парис, Токиогийн гайхамшгийг санагдуулам дижитал ертөнц Улаанбаатарын төвд амиллаа 30 минутын өмнө
Энэ зуны аяллын маршрутад заавал оруулах фестиваль — “ХӨХ БААВГАЙ 2026” 1 цагийн өмнө
Нээлттэй сонгон шалгаруулалтын зар 3 цагийн өмнө
Дулааны тавдугаар цахилгаан станцыг дэд бүтэц бэлэн байршилд барина 6 цагийн өмнө
АТГ-аас мопед, скутерийн хэрэглээг түр зогсоолгов 8 цагийн өмнө
Бурхан Халдун уулын, уулын тэнгэрийг тайх төрийн тахилга болно 8 цагийн өмнө
Нийтийн эзэмшлийн гудамж талбайгаар иргэд аюулгүй зорчих нөхцөл бүрдлээ 9 цагийн өмнө
Бага зэргийн бороо орно 9 цагийн өмнө
DramaX.mn – Үзэх зүйл үргэлж бий 21 цагийн өмнө
Ашигт малтмалын тухай хуульд АМНАТ-ийг ОУ-ын жишигт хүргэж, гацсан төслүүд урагшлах зохицуулалтыг тусгасан Өчигдөр
Эмчийн зөвлөдөг “AiDent” шүдний сойзыг эх орондоо үйлдвэрлэж байна Өчигдөр
Шүдний эмч Б.Батбаяр 857 хүүхдийн шүд эмчилж бэлэг барилаа Өчигдөр
Л.Гантөмөр: Ардын хувьсгалын 70 жилийн ойгоор амжилттай барилдсан ​бөхчүүдэд цолыг нь өгөх хэрэгтэй Өчигдөр
О.Амгаланбаатар: Нэг эрийн гурван наадмаа ирэх наймдугаар сард өөрөө зохион байгуулна Өчигдөр
П.Наранбаяр: Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзах гэсэн чинь Засаг дарга нь дүүргийн МАН-ын даргаас зөвшөөрөл ав гэж үүрэгдсэн Өчигдөр
Нийт нутгийн 20 гаруй хувьд бэлчээрийн ургац муу байна Өчигдөр
Зэвсэгт хүчний харьяа цэргийн нэгтгэл, ангиудад аюулгүй байдал, эрсдэлийн иж бүрэн шалгалт хийнэ Өчигдөр
Н.Алтаншагай: Одоо үед нэг эрийн гурван наадам байж болохгүй Өчигдөр
Ноос, арьс шир бэлтгэх үйлдвэрүүд зээл олгохоор боллоо Өчигдөр
Өрхийн эмнэлэгт хийх боломжтой түргэвчилсэн шинжилгээнүүд Өчигдөр