​ДУУ БИЧЛЭГИЙН КОМПАНИАС 100 САЯЫГ НЭХЭМЖЛЭВ

О.Шүрэнцэцэг
2019/06/24

"Hole","Soungarden" рок хамтлагуудын хөгжимчид дуу бичлэгийн "Universal Music Group" компаниас 100 сая доллар нэхэмжилсэн тухай "The New York Times" сонин мэдээлж байна.

Арван жилийн өмнө "Universal Music Group" компанийн байранд гал гарсны улмаас маш үнэ цэнэтэй 500 мянга гаруй аудио бичлэг устсан аж. Гэтэл тус компани нь тухайн үед аудио бичлэг устсан тухай мэдээллийг нууцалж, хөгжимчид, дуучдад мэдэгдэлгүй явсан нь 2019 онд илэрчээ. Үүний дараагаар тус хамтлагуудын хөгжимчид нь чухал аудио бичлэгийг аюулгүй хадгалах нөхцлийг хангаагүй, үрэгдсэн тухай мэдээллийг хэлэлгүй их хэмжээний орлого олох боломжийг нь хаасан гэж ийнхүү 100 сая доллар нэхэмжилсэн байна.

"Universal Music Group" нь дуу бичлэгийн дэлхийн хамгийн нөлөөтэй, хамгийн том компанид тооцогддог. "Universal Music Group"-ийн мэдлийн лейблүүд нь 50 Cent, AFI, Nine Inch Nails, Marilyn Manson, No Doubt, The Rasmus, Gorillaz, U2, Eminem, Sugababes, Eminem, Леди Гага, Busta Rhyme, Aerosmith, Beck [26], DJ Shadow [26], The Cure [27], Counting Crows [28], Eagles, The Game, Нелли Фуртадо, Garbage[28], Lifehouse, Limp Bizkit, Nirvana зэрэг алдартнуудтай хамтран ажиллаж байсан.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 41 минутын өмнө
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 17 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 18 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 18 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 21 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 22 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 22 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 23 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 23 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 23 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 2026/07/21
Зарим нутгаар аадар бороо орно 2026/07/21
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20