Д.ЭРДЭНЭБИЛЭГИЙГ БАТЛАН ДААЛТАД ГАРГАЖ, ГАДУУР ШАЛГАХААР БОЛЖЭЭ

О.Шүрэнцэцэг
2019/06/25

Нийслэлийн Прокурорын газраас Д.Эрдэнэбилэгт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх саналыг өчигдөр (2019.06.24) гаргасныг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцжээ.

Яллагдагч Д.Эрдэнэбилэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байсан. Уг үндэслэл нь арилсан нөхцөл байдал нь прокуроруудын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон тул цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэхээр прокуророос шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан саналыг шүүх хүлээн авсан байна.

Улмаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.13 дугаар зүйлийн 1, 7, 8, 9, 14.5 дугаар зүйлийн 1, 15.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг тус тус удирдлага болгон яллагдагч Д.Эрдэнэбилэгт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрөөс хүчингүй болгож, суллажээ. Мөн суллагдсан өдрөөс эхлэн Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хэргийн оролцогч нартай уулзахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг авчээ.

Ингэснээр яллагдагч Д.Эрдэнэбилэгийг батлан даалтад гаргаж, гадуур шалгахаар болж байгаа юм байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 58 минутын өмнө
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 17 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 19 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 19 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 21 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 22 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 22 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 23 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 23 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Өчигдөр
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 2026/07/21
Зарим нутгаар аадар бороо орно 2026/07/21
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20