​КОНГО УЛСААС ӨДӨРТ 300 ХҮН ДҮРВЭЖ БАЙНА

О.Шүрэнцэцэг
2019/06/28

Энэ сард Бүгд найрамдах Конго улсын 7500 гаруй иргэн яс үндсээр ялгасан хүчирхийллээс дайжин хил залгаа Уганда руу дүрвэн зугтсан тухай НҮБ-ын Дүрвэгсдийн хэрэг эрхлэх агентлаг UNHCR мэдээлсэн байна. Конго улсад үхлийн аюултай Эбола тахлын өвчлөл бүртгэгдсэн тул Угандын эмч нар дүрвэгсдэд нарийвчилсан үзлэг хийж байгаа аж.Конгоос хоногт 300 орчим хүн Уганда руу дүрвэн орж ирж байгаа нь тавдугаар сарынхаас хоёр дахин олон байгаа тухай UNHCR мэдэгджээ. Дүрвэгсдийн дийлэнх нь хэма ба ленду үндэстнүүдийн хооронд зэвсэгт мөргөлдөөн гараад байгаа Итури мужаас гаралтай бөгөөд Альберт нуураар дамжин ирж байгаа аж.

UNHCR төлөөлөгч А.Махечич энэ талаар "Зэвсэглэсэн хүмүүс тосгон руу нь дайрч, гэр орныг нь дээрэмдэн галдаж, эрэгтэй, эмэгтэй, хүүхэд бүгдийг алж байгаа тухай дүрвэгчид ярьж байна. Зарим нь ойрын хугацаанд гэртээ харьж чадахгүй гэсэндээ эд зүйлсийнхээ ихэнхийг үүрээд явж байна. Зарим нь болохоор зөвхөн солих хувцастайгаа орж ирж байна. Нийт дүрвэгсдийн гуравны хоёр нь хүүхдүүд" гэжээ.Угандад өдөр болгон олон зуун дүрвэгч ирж байгаагаас тус улсын дамжин дүрвэгсдийг өнгөрүүлэх ба түр орогнуулах байгууламжууд дүүрсэн. Үүнээс болоод хүмүүнлэгийн байгууллагууд хөрөнгө мөнгөний дутагдалд орж, шаардлагатай тусламжийг тэр бүр үзүүлж чадахгүйд хүрчээ. НҮБ-аас Уганда дахь дүрвэгсдэд зориулан 150 сая доллар хэрэгтэй байна гэснээс 17 хувийг нь л олон улсын хамтын нийгэмлэгээс даагаад байгаа аж.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 1 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 17 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 19 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 19 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 21 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 22 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 23 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 23 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 23 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Өчигдөр
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 2026/07/21
Зарим нутгаар аадар бороо орно 2026/07/21
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20