​НАРАН ШАРЛАГЫН ГАЗРААС 1 САЯ ФУНТЫН ҮНЭТЭЙ ЦАГАА ДЭЭРЭМДҮҮЛЖЭЭ

О.Шүрэнцэцэг
2019/06/28

Испанийн Ибица арал дээр наран шарлагийн газар зугаалж явсан Азербайжаны жуулчин эр 1 сая фунтын үнэтэй бугуйн цагаа дээрэмдүүлсэн тухай Английн "Daily Mail" сонинд мэдээлсэн байна. Нэг сая фунтын бугуйн цаг тэр бүр алдагдаад байдаггүй тул ийнхүү хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн анхаарлыг татсан аж.Дээрэмчин этгээд Азербайжан эрийг хэд хэдэн удаа цохиод "Richard Mille 50-03 McLaren F1" гэдэг цагийг нь булаан авч оджээ. Ибица хотын дэргэдэх далайн эргийн дагуу өдрийн цагаар зугаалж байгаад ийм хэрэгт өртсөн гэдгийг "Daily Mail" онцолжээ.

"Richard Mille 50-03 McLaren F1" бугуйн цаг нь дэлхийн хамгийн үнэтэй цагнуудын нэг. Энэ цагны их биеийг нүүрсэн пластикаар, доторх эд ангийг нэн хатуу титанаар үйлдсэн тул маш бат бөхийн дээр 40 грамм орчим хөнгөн. Тус цагийг бүтээсэн хүмүүс нь "Формула-1"-ийн "McLaren" багийн машинуудыг төгс хэв янзыг харж сэдэвчилсэн тул нэрэнд нь "McLaren F1" гэж оруулсан өгсөн. Хамгийн гол нь энэ цагийг ердөө 75 ширэхийг гар аргаар хийн худалдаанд гаргасан тул нэн ховор. Үнэтэй цаг цуглуулдаг баячууд түүнийг авч цуглуулгандаа нэгтгэх гэж хөл алддаг аж.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 1 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 17 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 19 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 19 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 21 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 22 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 23 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 23 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 23 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Өчигдөр
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 2026/07/21
Зарим нутгаар аадар бороо орно 2026/07/21
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20