"Их хорь"-ийн уулзалтад оролцохоор Японд очоод байгаа АНУ-ын Ерөнхийлөгч Трамп Энэтхэгээс америк бараа бүтээгдэхүүнд ногдуулсан гаалийн татвараа бууруулахыг эрс хатуу шаарджээ.Трамп өөрийн "Twitter" дээрээ "Энэтхэг нь олон жилийн турш АНУ-ын бараанд өндөр татвар ногдуулж ирсэн атлаа саяхнаас татвараа бүр нэмэгдүүлсэн тухай Ерөнхий сайд Модитэй уулзаж ярилцахыг тэсэн ядан хүлээж байна. Ингэж нэмэгдүүлэх нь байж болшгүй зүйл тул гаалийн татварыг бууруулах ёстой" гэж жиргэсэн байна.АНУ нь Энэтхэгийг бараа, бүтээгдэхүүнд цаашид гаалийн хөнгөлөлт үзүүлэхээс татгалзсаны дараа Америкийн 28-н нэр төрлийн бүтээгдэхүүнд ногдуулдаг гаалийн татвараа өсгөх шийдвэр гаргасан юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна