​ТУРКМЕНИЙ ЕРӨНХИЙЛӨГЧ ШИНЭ ЭРИНИЙ БҮТЭЭГЧ ЦОЛ АВЧЭЭ

О.Шүрэнцэцэг
2019/06/28

Туркмен улсад "Ерөнхийлөгч Гурбангулы Бердымухамедов бол цогцлон сүндэрлүүлэх шинэ эриний бүтээгч мөн" гэсэн сэдвээр шинжлэх ухаан практикийн хурал зохион байгуулагдсан тухай "Turkmenportal" мэдээлж байна.

Тус хурлыг Туркмений олон нийтийн байгууллагууд зохион байгуулж, тус улсын олон намуудын төлөөлөл, парламентын гишүүд, овгийн ахлагч нар, яамд ба албадын төлөөлөгчид оролцжээ. Оролцогчид нь "Ерөнхийлөгч Бердымухамедовын нарийн шалгаж, шинжлэх ухааны үндэслэлтэй тооцсон стратегийн жанжин шугам бол Туркмен улсыг тогтвортой урагшилсан хөгжлөөр хангах гол үндэс суурь мөн" гэсэн дүгнэлт хийсэн гэнэ. Цаашлаад, "Гурбангулы Бердымухамедовын төрийн бодлого нь аз жаргал, хүчирхэгжихийн эриний эхлэлийг тавьсан.... үндэстний манлайлагчийн удирдлага дор хүрсэн амжилтыг олон улсын тэргүүлэгч байгууллагууд хүлээн зөвшөөрч, өндрөөр үнэлсэн" гэх мэт мэдэгдэл гаргаад эцэст нь Бердымухамедовыг 62 насны төрсөн өдрөөр нь баяр хүргэн "энэ өдөр бол Туркмен хүн бүрийн амьдралд чухал ач холбогдолтой өдөр" гэжээ.

ЗХУ задран унасны дараагаар Дундад Азийн шинэ тулгар улсуудад автократ дэглэмүүд тогтсон. Тиймээс тэдгээр улсад төрийн тэргүүндээ элдэв цол гуншин өгч, магтах нь ердийн хэрэг. Гэхдээ л тэр дундаас Туркмен дэх нэг хүнийг тахин шүтэх үзэл, энэ улсын Ерөнхийлөгчийн авсан цол гуншин нь хамгийн онцгой гэж болно.

Коммунист угшилтай, угсаа залгамжилсан хоёрхон дарангуйлагч дэглэм дэлхий дээр байдаг гэдэг. Нэг нь, Хойд Солонгос, нөгөөх нь Туркменистан гэж үздэг. Нэг хүнийг тахин шүтэх үзэл гээч ямаршуу хэлбэртэй, яаж илрээд, яаж хэрэгждэгийг өөрийн нүдээр харахыг хүсдэг хүмүүс, улс төр болон урлаг судлаачид энэ хоёр улсаар айлчлахыг ихэд сонирхогдог ажээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 1 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 17 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 19 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 19 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 21 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 22 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 23 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 23 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 23 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Өчигдөр
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 2026/07/21
Зарим нутгаар аадар бороо орно 2026/07/21
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20