​ХЯТАДЫН ХАКЕРУУД ДЭЛХИЙН ХАМГИЙН ТОМ IT КОМПАНИУДААС МЭДЭЭЛЭЛ ХУЛГАЙЛСАН УУ

О.Шүрэнцэцэг
2019/06/28

Хятадын хакерууд дэлхийн хамгийн том IT корпорацуудаас олон жилийн турш нууц мэдээлэл хулгайлсаар ирсэн талаар мөрдлөг явуулснаа "Reuter" танилцуулжээ."Reuter" агентлагийн нийтэлснээс үзвэл Хятадын аюулгүй байдлын яамтай холбоотой ажилладаг гэж таамаглаж байгаа "Cloud Hopper", "APT10" зэрэг хакерын бүлэглэлүүд нь олон жилийн турш дэлхийн хамгийн том IT компаниуд руу сэм нэвтэрч, тэднээр үйлчлүүлдэг корпорацуудаас нууц мэдээллийг нь хулгайлдаг байсан ажээ. "Reuters" агентлагаас мөрдлөг явуулсан мэргэжилтнүүд нь "Hewlett Packard Enterprise" (HPE), "IBM", "Fujitsu", "Tata Consultancy Services", "NTT Data", "Dimension Data", "Computer Sciences Corporation", "DXC Technology" гэсэн найман компанийг хятад хакеруудын дайралтад өртсөн гэж тогтоосон байна.Түүнчлэн тус мөрдлөгийн тайланд хакеруудыг "...Эдгээр компаниуд тэдний үйлчлүүлэгчид ба Өрнөдийн технологийн хамгаалтын сул талыг ашиглан нэвтрэн орж байсан" гэж. Тухайлбал, хятад хакерууд "HPE" компанийн үүлэн сервисийг эвдлэн нэвтрээд тус компанийн Америк дахь үйлчлүүлэгчид рүү довтлон хувийн компаниуд болон Засгийн газрын нууцын зэрэглэлтэй материалуудыг олж авсан.

Энэ мэт дайралтад өртөн хохирсон компаниудын дотор Шведийн "Ericsson", онгоцны билет урьдчилан захиалах "Sabre" систем, АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний захиалгаар усан онгоц үйлдвэрлэдэг "Huntington Ingalls Industries" зэрэг компаниуд байна.Гэхдээ халдлагад өртсөн компаниудаас яг хэдий хэмжээний өгөгдөл хулгайлсан, яг хэчнээн компани халдлагад өртсөн болохыг нарийн тогтоох боломжгүй гэдгийг "Reuters" онцолжээ.

Халдлагад өртсөн компаниуд нэр хүнд нь унах түүнийг дагаад алдагдал хүлээх, үйлчлүүлэгчдийн зүгээс шүүхэд нэхэмжлэл гаргахаас болгоомжлон энэ талаарх мэдээллийг нууцалжээ. Энэ бүхэн нь Өрнөдийн компаниудыг нарийн зохион байгуулалттай кибер дайралтаас зохих төвшинд хамгаалахын тулд мэдээлэл солилцох чадвартай гэдэгт эргэлзэхэд хүргэж байна гэсэн дүгнэлт хийсэн байна.Түүнчлэн алслагдсан компьютерийн систем ба өгөгдөл хадгалах алслагдсан сангуудыг улам өргөн ашиглах болсон үед үүлэн сервисүүд найдвартай хамгаалалтгүй болохыг харуулсан байна. Ингээд зогсохгүй IT компаниуд нь дайралтад өртсөн гэдгээ өөрсдөө ч мэдэлгүй олон жил болсон байж.Харин Хятадын эрх баригчид хакеруудын энэ бүх дайралтад ямар ч хамаагүй болохоо мэдэгдээд "Хятадын Засгийн газар нь ямарваа нэг хэлбэрээр ийм үйлдэлд оролцолгүй, арилжааны нууцыг хулгайлдаг ямар нэгэн хүмүүсийг огт дэмжиж байгаагүй" гэжээ.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 1 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 18 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 19 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 19 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 21 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 23 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 23 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 23 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо Өчигдөр
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Өчигдөр
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 2026/07/21
Зарим нутгаар аадар бороо орно 2026/07/21
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20