ХӨХ ХОТ ДАХЬ ЕРӨНХИЙ КОНСУЛ Д.МӨНХ-ЭРДЭНИЙГ ЭГҮҮЛЭН ТАТНА

О.Шүрэнцэцэг
2019/06/28

Монгол Улсаас БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод суугаа Ерөнхий консул Д.Мөнх-Эрдэнийг эгүүлэн татах шийдвэрийг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэхээр болжээ. Тэрбээр Хөх хот дахь Ерөнхий консулаар таван жил ажиллаж байгаа бөгөөд сүүлийн жилүүдэд түүний талаар таагүй мэдээлэл их гарах болсон. Тодруулбал, Монголоос автомашин дамлаж хятад иргэдэд зарж БНХАУ-ын хууль сахиулах байгууллагын анхааралд өртсөн гэх мэдээлэл бий.

ДТГ-ын дипломат ажилтан, албан хаагчид суугаа орондоо нэг удаа татваргүйгээр автомашин оруулах эрхтэй байдаг юм байна.Гэвч Д.Мөнх-Эрдэнэ энэ эрхээ давуулан эдэлж, тансаг зэрэглэлийн автомашиныг удаа дараа хятад иргэдэд борлуулсан аж. Түүний энэ үйлдэл 2016 оноос эхлэлтэй бөгөөд одоогоор түүнийг Хятад улсын хууль хяналтын байгууллага шалгаж байгаа аж.Энэ талаар Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар "Хэрвээ бид консулаа татчихвал Хятадын талд буруу ойлголт өгч, автомашины наймаанд нь монголын төр оролцоотой мэт ойлголт төрүүлнэ. Тэгэхээр Хятадын тал шалгаж дууссаны дараа бид хариуцлага тооцно" гэж мэдэгдэж байсан юм.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 1 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 18 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 19 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 19 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 21 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 23 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 23 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 23 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо Өчигдөр
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Өчигдөр
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 2026/07/21
Зарим нутгаар аадар бороо орно 2026/07/21
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20