МАРГААШ ШАРИЛЖГҮЙ-УЛААНБААТАР-4 АЯНЫ ЭХНИЙ ШАТНЫ ИХ ЦЭВЭРЛЭГЭЭТЭЙ

О.Шүрэнцэцэг
2019/06/28

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас иргэдийн эрүүл, ая тухтай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлж, хөл газрын ургамлын тоосноос үүдэх харшлын өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор ''Харшлын эсрэг хамтдаа'' уриатай Шарилжгүй-Улаанбаатар-4 аяныг дүүргийн хэмжээнд амжилттай зохион байгуулж байгаа билээ.

Тус аяны хүрээнд хөл газрын ургамлыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хадах, тайрах, тархалтыг бууруулах, ногоон масс болгон ашиглах мэдээллийг иргэдэд өгөх, тус үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зэрэг ажлыг шат дараатай зохион байгуулах юм.

Шарилжгүй-Улаанбаатар-4 аяны хүрээнд 2019 оны 06 дугаар сарын 29-нд буюу маргааш 11:00 цагаас дүүргийн хэмжээнд хөл газрын ургамал, шарилжны их цэвэрлэгээг зохион байгуулна. Иймд дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй иргэн аж ахуй нэгжүүд та бүхэн хөл газрын ургамал, шарилжны цэвэрлэгээнд идэвхтэй оролцоно уу хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Парис, Токиогийн гайхамшгийг санагдуулам дижитал ертөнц Улаанбаатарын төвд амиллаа 1 цагийн өмнө
Энэ зуны аяллын маршрутад заавал оруулах фестиваль — “ХӨХ БААВГАЙ 2026” 3 цагийн өмнө
Нээлттэй сонгон шалгаруулалтын зар 5 цагийн өмнө
Дулааны тавдугаар цахилгаан станцыг дэд бүтэц бэлэн байршилд барина 7 цагийн өмнө
АТГ-аас мопед, скутерийн хэрэглээг түр зогсоолгов 9 цагийн өмнө
Бурхан Халдун уулын, уулын тэнгэрийг тайх төрийн тахилга болно 9 цагийн өмнө
Нийтийн эзэмшлийн гудамж талбайгаар иргэд аюулгүй зорчих нөхцөл бүрдлээ 10 цагийн өмнө
Бага зэргийн бороо орно 11 цагийн өмнө
DramaX.mn – Үзэх зүйл үргэлж бий 23 цагийн өмнө
Ашигт малтмалын тухай хуульд АМНАТ-ийг ОУ-ын жишигт хүргэж, гацсан төслүүд урагшлах зохицуулалтыг тусгасан Өчигдөр
Эмчийн зөвлөдөг “AiDent” шүдний сойзыг эх орондоо үйлдвэрлэж байна Өчигдөр
Шүдний эмч Б.Батбаяр 857 хүүхдийн шүд эмчилж бэлэг барилаа Өчигдөр
Л.Гантөмөр: Ардын хувьсгалын 70 жилийн ойгоор амжилттай барилдсан ​бөхчүүдэд цолыг нь өгөх хэрэгтэй Өчигдөр
О.Амгаланбаатар: Нэг эрийн гурван наадмаа ирэх наймдугаар сард өөрөө зохион байгуулна Өчигдөр
П.Наранбаяр: Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзах гэсэн чинь Засаг дарга нь дүүргийн МАН-ын даргаас зөвшөөрөл ав гэж үүрэгдсэн Өчигдөр
Нийт нутгийн 20 гаруй хувьд бэлчээрийн ургац муу байна Өчигдөр
Зэвсэгт хүчний харьяа цэргийн нэгтгэл, ангиудад аюулгүй байдал, эрсдэлийн иж бүрэн шалгалт хийнэ Өчигдөр
Н.Алтаншагай: Одоо үед нэг эрийн гурван наадам байж болохгүй Өчигдөр
Ноос, арьс шир бэлтгэх үйлдвэрүүд зээл олгохоор боллоо Өчигдөр
Өрхийн эмнэлэгт хийх боломжтой түргэвчилсэн шинжилгээнүүд Өчигдөр