Ж.ОЮУНТУНГАЛАГ: АТГ-ААС ӨНГӨРСӨН БААСАН ГАРИГТ МАНАЙ ГЭРИЙГ НЭГЖСЭН

О.Шүрэнцэцэг
2019/06/30

Салхитын мөнгөний ордтой холбоотой хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Түүнийг өнгөрсөн долоо хоногийн баасан гаригаас АТГ мэдүүлэг авч, гэрт нь нэгжлэг хийжээ. Түүний хэвлэлийн хурлаас онцлох дөрвөн ишлэлийг хүргэе.

Нэг: Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт ажлын цаг дууссан үеэр Нийслэлийн прокурорын газрын зөвшөөрөлтэйгээр манай гэрт нэгжлэг явуулсан. Нэгжлэг хийж дууссаны дараа би АТГ-т очиж гэрчийн мэдүүлэг өгсөн.

Хоёр: АТГ-аас салхитын мөнгөний ордтой холбоотой асуудлаар мэдүүлэг авсан. Салхитын мөнгөний ордтой холбоотой Ш.Мөнгөншагайгийн нэхэмжлэлтэй хэрэг 2017 онд нийслэлийн шүүх дээр шийдвэрлэгдсэн байна. Тухайн хэрэг дээр би Нийслэлийн давж заалдах шатны шүүх дээр даргалагч шүүгчээр оролцсон.

Гурав: Монгол улсын шүүгчийн эрхзүйн байдлын тухай хуульд зааснаар шүүгчийг шийдсэн хэрэг маргаантай нь шалгаж байцаахыг хориглосон байдаг. Гэхдээ монгол улсын төрд итгэж байна. Дээрх салхитын мөнгөний ордын асуудалтай холбогдуулж шалгаж байцаагаагүй байхаа гэж бодож байна.

Дөрөв: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ачаалал 2012 оноос хойш байнга нэмэгдэж ирсэн. 2012 онд жилд 900 орчим хэрэг шийддэг байсан бол 2018 онд 2500 гаруй хэрэг шийдвэрлэгдсэн байна. Жилд 2500 орчим хэрэг шүүхээр орж байхад ерөнхий шүүгчийн хувьд 1300 орчим хэргийг даргалж шийдсэн байдаг. 2017 оны салхитын мөнгөний ордтой холбоотой энэ хэргийг би огт мэдэхгүй байна, тухай жилд шүүхээр 2200 орчим хэрэг орсны талыг нь би даргалж орсон. Тус хэргийн талаар хэвлэлээр мэдээлэл гарахаар нь шийдвэрийг эргэж харсан. Ш.Мөнгөншагайгийн нэхэмжлэлтэй хэргийг шийдэхдээ анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдсэн. Харин манайхаас гаргасан шүүхийн шийдвэрийг улсын дээд шүүхээс хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчинтэйд тооцсон.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 1 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 18 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 19 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 19 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 21 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 23 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 23 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 23 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо Өчигдөр
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Өчигдөр
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 2026/07/21
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 2026/07/21
Зарим нутгаар аадар бороо орно 2026/07/21
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20